Майкл Делл 35 тэрбум ам.доллар төвлөрүүлэхийн тулд өөрийн нэр бүхий компьютерийн компаниа дахин Уолл Стрийтэд гаргахаар шийдлээ. Энэ удаагийн үнэ нь таван жилийн тэртээ ноён Делл компаниа эргүүлэн хувьдаа авч байх үеийн үнэлгээнээс тав дахин өндөр байгаа юм. Dell-ийг үндэслэгч 2013 онд хөрөнгө оруулагч нартаа хэт багыг төлсөн хэмээн хөрөнгө оруулагч ноён Карл Айкан шүүмжилсэн.
Энэ удаа тус компани нээлттэй зах зээлд эргэн ирсэн нь ноён Делл, санхүүгийн түнш, хувийн хөрөнгө оруулалтын Silver Lake компанийнхаа хамт уг шүүмжийн хариуд санхүүгийн инженерчлэл өрнүүлж буйн илрэл болов. Dell хувьцаагаа эргүүлэн худалдаж авах ажиллагааг ширүүн эсэргүүцэж байсан ноён Айкан тэмцлээсээ амар ухрахгүй.
Ноён Делл гэсэн Хедж сангуудын тусламжтай шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж болзошгүй байна.
Ноён Делл нээлттэй зах зээлд эргэн нэвтэрч буй нь даваа гарагт тодорхой болсон цогц, түвэгтэй транзакцийн бүрдэл юм. Dell групп хуучин бизнес хэлцлүүдээс үлдсэн хувьцаагаа эргүүлэн худалдаж аваад, оронд нь хувийн компанийн ердийн хувьцаа гаргахаар төлөвлөжээ.
Ноён Делл урьд нь персонал компьютерийн компаниа 25 тэрбум ам.доллараар эргүүлэн худалдаж авахдаа Уолл-Стрийтийн ойрын хараат бодлогыг ширүүн шүүмжилсэн. Тэрбээр компаниа үүлэн тооцооллын эринд нийцүүлэн өөрчлөхийн тулд хувийн болгохоос аргагүйд хүрснээ тайлбарлаж байв. Компаниа мэдэлдээ авмагцаа тэрбээр өгөгдөл хадгалах EMC компанийг 67 тэрбум ам.доллараар худалдан авсан.
Нээлттэй хувьцаат компани болж байгаа ч Dell-ийн менежментийг “алс хэтийн өсөлтөд төвлөрсөн хувийн удирдлага бүхий одоогийн стратегиа тууштай баримтална” хэмээн тус компани даваа гарагт мэдэгдэв. Хамгийн сүүлд Dell-ийг нээлттэй хувьцаат компани болгохдоо ноён Делл нийт хувьцааны ердөө 14 хувийг эзэмшиж байжээ. Энэ удаа тэрбээр нийт хувьцааны 47- 54 хувийг хяналтдаа үлдээх юм. Тэрбээр урьд нь трекинг хувьцаа (tracking stock–үндсэн компани тодорхой салбар компанийнхаа хөрөнгийг үнэлж гаргадаг хувьцаа) гаргах замаар EMC-г худалдан авсан юм.
Трекинг хувьцааны үнэ нь эдүгээ 80 хувь нь Dell-ийнх болчхоод буй өгөгдлийн төвийн программ хангамжийн VMware хэмээх өөр компанийн үнэлгээ юм. Гэтэл VMWare-ийн ердийн хувьцаа хэлбэрээр байнга 40 гаруй хувийн хямдралтай зарагдаж байгаа уг хувьцааг хожим Dell ямар үнээр эргүүлэн худалдаж авах нь бүрхэг байна. Dell нь нийт 21.7 тэрбум ам.долларын нийтэд нээлттэй трекинг хувьцааг эргүүлэн худалдаж авахдаа нэгж хувьцаа тутамд 109 ам.доллар санал болгож байгаа.
Тус компани төлбөрийн есөн тэрбумыг бэлнээр, үлдсэнийг нь Dellийн энгийн хувьцаа хэлбэрээр төлөх саналтай буй. Дүнд нь Dell нийтэд нээлттэй хувьцаа гаргахын оронд трекинг хувьцаа эзэмшигчдэд энгийн хувьцаа олгох юм. Энэхүү хэлцэл нь Трампын засаг захиргаанаас АНУ-ын компаниудад гадаад дахь мөнгөн хөрөнгөө татварын дарамтгүйгээр дотооддоо шилжүүлэх боломж үүсгэсэн зохицуулалтыг ашигласан хэрэг болж байна. Dell компани тусгай ноогдол ашгийн төлбөрт есөн тэрбум ам.доллар төлнө. Үндсэндээ VMware-ын орлогоос бүрдэж буй уг есөн тэрбум ам.долларын дийлэнх нь хилийн чанадад байрлаж байгаа юм.