БНХАУ-ын парламент хэрэглээнд түлхэц өгч, амьжиргааны түвшин жигд бус байдлыг багасгахаар хүн амынхаа ихэнхийг хамруулсан орлогын татварын хөнгөлөлт үүсгэх төсөл санаачиллаа.
Хятад улс хэрээс хэтэрсэн хөрөнгө оруулалт, хадгаламжийг багасгаж, эдийн засгийн өсөлтөд айл гэрийн хэрэглээний эзлэх хувь хэмжээг ихэсгэх арга эрэлхийлж байна. Хэрэглэгчдийг хэтэвчээ ахиухан ухдаг болгох гэвэл айл өрхийн татвар төлсний дараах орлогыг өсгөх нь чухал хэмээн эдийн засагчид зөвлөж байна.
Хятад нь орлогын хуваарилалтаар дэлхийн хамгийн эрх тэгш бус улсын нэг. Баялгийн хуваарилалтыг хэмждэг Жинигийн коэффициентээр тус улс 0.40 гэсэн үзүүлэлтэй гардаг нь дэлхийн банкны “ноцтой тэгш бус” түвшнээс ч хэтэрдэг. Төрийн бус байгууллагаас 2016 онд явуулсан судалгаагаар бодит үзүүлэлт хэрэг дээрээ албан ёсны статистикаас илүү ноцтой гэсэн дүгнэлт гарсан юм.
Хувь хүнээс авах орлогын татварын доод хязгаар 6300 ам.доллар байсныг татварын шинэ зохицуулалтаар 9000 болгон өсгөхөөр төлөвлөжээ. Мөн төлөх татварын доод хэмжээг гурав, арав, 20 хувь гэсэн гурван төрөл болгосноор урьд нь илүү ихийг төлж байсан сая, сая татвар төлөгчийн ачаа хөнгөрнө. Урьд нь 20 хувийн татварыг жилдээ 16 мянган ам.доллараас дээш орлоготой хүн төлдөг байсныг 45 мянга болгон өөрчиллөө.
Хөрөнгө оруулалтын China International Capital Corp банкны судалгааг үзвэл тус улсын бараг бүх татвар төлөгч татварын хөнгөлөлтөд хамрагдаж байна. Ялангуяа, жилдээ 27-45 мянган ам.долларын орлоготой иргэд хамгийн их хөнгөлөлт эдэлнэ. Жилдээ 31 мянган ам.долларын орлоготой татвар төлөгчийн төлөх ёстой татвар 8.1 хувиар буурч байна. Харин 90 мянгаас дээш ам.долларын орлоготой хүнийх 4.2 хувиар багасах юм.
БНХАУ-ын хууль тогтоох байгууллага Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо татварын шинэчлэлийн төслийг долдугаар сарын 28 хүртэл иргэдээр хэлэл- цүүлэхээр нийтэлжээ. Хуулийн төслийг аравдугаар сард батална. Үүний зэрэгцээ Хятадын иргэдэд түгээмэл татвараас бултах явдалтай эрс тэмцэхээр төсөлд зааж өгчээ. Үл хөдлөх хөрөнгийн татвар хураалтыг чангатгах, татварын хөнгөлөлттэй оффшор бүс ашиглахаас сэргийлэх, татвараас бултах үүднээс “Үндэслэлгүй арилжаа” хийдэг явдлыг нухчин дарах арга хэмжээг төсөлд багтаасан байна.
Бусад хүчирхэг эдийн засагтай харьцуулахад Хятадын төсвийн орлого хувь хүмүүсийн орлогоос төдийлэн хамаардаггүй. ийм ч учраас татварын шинэчлэл БНХАУ-ын санхүү төсөвт онц нөлөөлөхгүй. Хятад улс өнгөрсөн онд хувь хүний орлогоос 180 тэрбум ам.долларын татвар хураасан нь нийт татварын наймхан хувь болж байв. Гэтэл АНУ-д хувь хүний орлогын татвар нийт татварын тал нь болдог.
Tатвар хөнгөлснөөр Хятад улсын төсөв багасах аюулгүй. БНХАУ-ын татварын нийт орлого өнгөрсөн онд 11 хувиар, үүнд орлогын татвар 19 хувиар өссөн юм. Нэмэгдсэн өртгийн татвар нь БНХАУ-ын татварын орлогын гол хэсгийг буюу 39 хувийг, компанийн орлогын татвар 22 хувийг бүрдүүлдэг юм.