МҮХАҮТ, ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ хамтран Монгол Оросын бизнес уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны хэтийн төлөв, бизнесийн холбоо, хил дамнасан болон бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг хэлэлцэв.
Алтайн хязгаар мужаас галын тоног төхөөрөмж, дэлгүүр, агуулахын тавиурын үйлдвэр, усан хангамж, дулаан, эрчим хүчний суурилуулалтын компаниуд болон Дорнод Сибирийн газар тариалан, хөдөө аж ахуй чиглэлийн тэргүүлэгч үйлдвэрүүдийн төлөөлөл иржээ. Түүнчлэн Эрхүү мужаас лакан будгийн үйлдвар, зам гүүрийн бэлдэц, асфальт бетон хольцын үйлдвэрлэл, эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ, загас, загасан бүтээгдэхүүн боловсруулалтын компаниуд оролцлоо.
Дээрх компаниудад Монголын бизнес эрхлэгчид, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.