Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал өнөөдөр болж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтыг хэлэлцлээ. Жил бүр хийдэг төлөвлөгөөт шалгалтад нийт 119 эмнэлгийг хамруулсан бөгөөд Хонхор тосгоны эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хэсгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, цацрагийн аюулгүй байдлыг хангаагүй “Хаппи веритас”, “Онон энд партнерс”, “Анч-Од”, “Экспресс оношилгооны төв”, “Тойгийн тал”, “Сүлд болд”, “Аргабилэг тогтох”, “Халиун”, “Ган-Эвээ”, “Сайхансамбуу”, “Сайхан шүд”, “Зонсэй” зэрэг 12 эмнэлгийг рентген аппаратын ашиглахыг түр зогсоосон байна.
Мөн зөрчил гаргасан эрүүл мэндийн 17 байгууллага, 15 хүнд Зөрчлийн хуулийн дагуу нийт 30.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
НМХГ-ын эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын байцаагч С.Отгонжаргал шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийн талаар “Шалгалтад хамрагдсан 119 эмнэлгийн 42 хувь нь ажлын байрны талаас зөрчил, дутагдалтай байна. Эрүүл мэндийн байгууллагад ажлын байр талаас нийтлэг зөрчил байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна. Бид зарим эмнэлэг дээр тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх саналыг эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Харин засах боломжтой зөрчлүүдийг арилгуулсан. Зарим эмнэлэгт хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна.
Мөн нийтлэг гарч байгаа зөрчил нь агааржуулалтын систем, халдваргүйтлээ дутуу хийсэн, агаарын сорьц нянгийн бохирдолтой, нэг метр кубд агуулагдах нянгийн хэмжээ өндөр гарсан, олон эмэнд тэсвэртэй нянгийн тэсвэржилт үүссэн, үүнд тандалт судалгаа хийхгүй байх зэрэг зөрчлүүд гарч байна” гэлээ.
Хяналт шалгалтын дүнг танилцуулах үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нэлээд ширүүхэн үгсийг хэлж байв. Тухайлбал, улсын эмнэлгийн эмч нар эм, эмнэлэг санал болгодог, дарга нар хувийн эрх ашгийн дагуу ажиллаж байгаа болоод тусгай зөвшөөрөл олгож буй төрийн байгууллагууд эргэх хариуцлага, хяналтын тогтолцоогүй байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна гэв.
Тэрбээр, “Аяны шувуу шиг ирж дарга хийдэг, албан тушаалыг бэлгийн чанартай ойлгодог, улсын ажлыг унагаж байдаг хүмүүс байна. Танай эмч нар эндээс тэндээс ийм эм ав гээд эм зараад сууж байгаа шүү дээ.
Түүнээс гадна тусгай зөвшөөрөл олгож чадсан бол дараагийнх нь хяналтаа ч мөн тавьж чаддаг байх хэрэгтэй. Хаа хамаагүй тусгай зөвшөөрөл олгоод эргээд хяналт тавихгүй байгаагаас болоод хүний эрүүл мэнд, амь нас хохирч байна. Гарсан зөрчил дутагдал бүрийг холбогдох эзэнтэй нь олон нийтэд дэлгэ” гэсэн юм.