СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо.
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй.
Тэгвэл энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.