Монголчууд хувийн машинтайгаа дэлхийн 56 улс руу аялах боломжтой болжээ. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу энэ эрхийг Монголын авто машин, мотоциклын спортын холбоонд Зам, тээвэр хөгжлийн яамнаас өгсөн байна.
Монголчууд хувийн машинаараа гадаад руу явж болдог ч тухайн улс бүрийн хилд гаалийн бүрдүүлэлт хийдэг учир түвэг чирэгдэл ихтэй байжээ. Энэ эрхийг авснаар гаалийн бүрдүүлэлтийг Монголдоо хийлгээд явах юм.
Үүний тулд машинаа хил гаргаад худалдахгүйн баталгаа болгож тодорхой хэмжээний мөнгийг дансанд байршуулж үлдээх нөхцөлтэй аж.
2012 оноос хойших мэдээгээр 12-13 мянган тээврийн хэрэгсэл Монголын хилээр гараад орж ирээгүй хэмээн тус яамнаас мэдээллээ.