Бид жилд 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг нь ОХУ-аас, тэр дундаа Роснефть компаниас хатуу валютаар худалдан авдаг. Нэг компаниас бүхэл бүтэн улсаараа хамааралтай явж ирснээр Роснефть компани Монголын Засгийн газар, нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудтай худалдааны гэрээ байгуулах, үнийн хэлэлцээрт ороход давуу талтай байсаар ирсэн гэж Зам тээврийн зөвлөлөөс мэдээлэв.
Тэд “ОХУ бидэнд ямар үнээр шатахуунаа нийлүүлэх, үнэ нь цаашид өсөх үү, ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа нэмэх үү гэх мэт асуудал бидний амьдралд шууд нөлөөтэй байж ирлээ” гэсэн юм.
Өнгөрсөн хорь гаруй жилд шатахууны үнийн савлагаа, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд нийгмийг бухимдуулсан, олон ч удаагийн сөрөг үзэгдлүүд гарч байна. Хамгийн сүүлд буюу 2012 оны нэгдүгээр сард Сү.Батболдын Засгийн газрын үед ганцхан шөнийн дотор Улаанбаатарн бүх шатахуун түгээгүүрт АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр, дизель түлшний үнийг 240 төгрөгөөр нэмснийг сануулсан юм.
Тухайн үед хотын бүх шатахуун түгээх станц дугаарласан машид дарагдаж, станцын багахан нөөц автомашины банканд шилжиж, сүүлдээ “шатахуун дууссан” гэснээр иргэдийн бухамдал дээд цэгтээ хүрч, улс орныг хамарсан дуулиан болсон юм. Маргаашнаас нь “Шатахууны үнийн зөвлөл” гэх сүржин нэртэй утгагүй бүтэц хуралдаж, асуудал хальсаар Засгийн газар, УИХ-ын түвшинд хүрснийг онцлов.
Шатахуун бол Монголчуудын хувьд стратегийн бараа. Шатахууны хангамж нийлүүлэлтийг зохицуулах, эдийн засагт учруулах эрсдэлийг төр багасгах үүрэгтэй.
Үнэ өссөн ч учир замбараатай, аль болох алгуур өөрчлөгддөг, иргэдийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөө саармагжиж очих ёстой.
2013-2016 онд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр өсөөгүй. Иргэд, бизнес эрхлэгчдэд ийм тогтвортой орчин үнэхээр таатай байсан. Үнийн тогтвортой байдал хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 14-өөс нэг хувь болж буурахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэв.