АНХААРУУЛГА: Наадмын өдрүүдэд орон байрны хулгай ихэсдэг

Б.Чимэг GoGo.mn

2018-07-11 15:10 GMT+8

Цагдаагийн Ерөнхий газрын нийгмийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан дараах мэдээллийг өгөв.

Цагдаагийн байгууллага наадмаар олон нийтийн хэв журмыг хангах бэлтгэлээ 20 орчим өдрийн өмнө эхэлсэн. Бөх, морь, сурын холбоодтой хамтран ажиллаж байна.

 12-16 машин морь дагаж явахаас өөр аргагүй байна.

Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур шагайн харвааны талбайд иргэд ямар нэг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн камержуулсан.

Морьд гарааны зурхайгаас гарч, бүх морь барианд орох хүртэл бичлэг хийн, баримтжуулна.

Жил бүрийн наадмаар хурдан морины шүдэлгээ, эрлийз морьдтой холбоотой маргаан гардаг. Энэ удаад маргаан гаргахгүй байхаар ажиллана. 12-16 машин морь дагаж явахаас өөр аргагүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 4 машин морь дагаж шууд дамжуулалтаа хийнэ. Даамал, дэд даамал, морины комиссын даргын машинууд явах ч морьдын хойно, заасан замаар явна.

Галзуу харын даваанаас эдгээр машин буцах ёстой. Хүн болон мал эмнэлгийнхэн өртөөчлөн зогсох учраас морь дагаж машинтайгаа давхих шаардлагагүй болсон.

Морины комиссын гадаа баахан машин шавж, комиссын ажилтнуудын ажилд саад болдог. Иймд тийш нэвтрэх иргэд, уяачдыг хязгаарлана гэв.          

Түрүү морь дагаж иргэд гүйдгийг хориглоно. Бөхчүүд барилдаад дуусахаар үзэгчийн суудалд шилжинэ гэсэн юм.

Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын эргүүлийн тоо буурдаг тул ААН, иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг анхаарууллаа. Учир нь энэ өдрүүдэд хулгайн гэмт хэрэг хотын захад төдийгүй орон байранд өсдөг аж. Мөн Хүй долоон худагт морь барианд орох үед үзэгчдийн анхаарал сарнисныг ашиглаж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэх нь их байдаг байна.

Х.Амгалан дарга төгсгөлд нь баяр наадмаар архидан согтуурах явдал их гардаг тул дэгтэй журамтай наадамлахыг уриаллаа.

1 | 3 фото
1
1
1
GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5323 санал өгсөн байна.

Дээшээ