Өнгөрч буй энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд
Монгол орон тэр дундаа нийслэл Улаанбаатар хүүхдэд хамгийн ээлгүй, халтай, халгаатай хот болохоо дахин баталлаа. Дорноговь аймгийн харьяат 7 настай Д.Н гэх эмэгтэй хүүхэд Налайх дүүрэг дэх “Болор” амралтын газрын ойролцоо амиа алдлаа. Охин Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн Зүүн салаа гэх газар дугуй унаж явжээ.
Налайх цахилгаан түгээх төвийн дарга н.Баттөмөр “Пүрэв гарагт 17:45 минутад Налайх дүүргийн цагдаагийн газраас Болор амралтын газрын орчимд 220-ын шугам унаж хүүхэд цахилгаанд цохиулсан гэсэн дуудлага ирсэн. Шуурхай баг 30 минутын дараа очиход “Болор” амралтын газраас 10 айл руу татсан өөрсдийн эзэмшлийн 15 тулгуурын 8 дахь тулгуур хазайсан байдалтай, хүчдэл нь газардуулгагүй хүчдэлтэй байсныг тасалж чөлөөлсөн. Уг шугам нь Болор амралт анх байгуулагдахад ажилчдын байрыг тэжээхэд зориулж татсан шонгууд юм” гэж нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанд мэдэгдсэн байна.
УБЦТС МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАН
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд 2018 оны нэгдүгээр сарын 30-нд цахилгаан эрчим хүчээр хангах дүрмийг баримталж ажиллаач гэсэн 3 заалттай мэдэгдэл хүргүүлж байжээ.
Төлөвлөгөөт шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-нд хийхэд цахилгааны шит, гэрэлтүүлэг шугам сүлжээний 224 зөрчил байсан байна.
“УБЦТС ажилдаа маш хариуцлагагүй хандсан. Удаа дараа хяналт шалгалтын дүн, зөрчил дутагдлаа арилгах талаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч огт хариу ирүүлээгүй” гэж НМХГ-ын дарга мэдэгдэв.
УЛААНБААТАР ХҮҮХДЭД ХАМГИЙН ХАЛТАЙ ХОТ БОЛОХЫГ ДАРААХ ТООНУУД БАТАЛНА
НМХГ-аас “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам, биеийн тамирын болон тоглоомын талбайн судалгаа гаргаж, шалгалт хийжээ.
- 142 сургууль,
- 206 цэцэрлэг,
- Нийтийн эзэмшлийн биеийн тамирын 370 талбайд үзлэг хийсэн байна.
Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илрүүлжээ.
- Цахилгааны шит, гэрэлтүүлэг шугам сүлжээний 224,
- Траншейн, худгийн таг онгорхой 98,
- Хурд сааруулагч шаардлагатай 16,
- Хамгаалах хашаа шинээр хийх шаардлагатай 27,
- Газар чөлөөлөх шаардлагатай 11,
- Үерийн далан суваг, ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1,
- Чанар стандартын шаардлага хангаагүй хаяг рекламны самбар 26,
- Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангаагүй 102,
- Шилэн кабель, утас унжсан 205,
- Бусад 46 зөрчил илэрсэн байна.
ОРОН СУУЦНЫ НЭГДҮГЭЭР ДАВХРЫН ХООЛНЫ ГАЗРУУДЫГ ХААХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.
Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна.
Иргэд энэ шийдвэрийг талархан хүлээж авав. Учир нь нэгдүгээр давхарт нь хоолны газар байрладаг орон сууцны оршин суугчид дуу чимээ их гарч байна, хэншүүний утаа их гардаг, бясаа жоом тархлаа гэх мэт гомдлыг байнга тавьдаг. Гэвч нийслэлийн Захирагчийн ажлын алба дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Нэгдүгээр давхарт хоолны газар нээсэн иргэд тухайн байрыг өндөр үнээр худалдаж авсан, түрээсээ урт хугацаагаар төлсөн, бизнесээ эхлүүлэхээр зээл авсан байх нь элбэг. Тэдгээр иргэдийг сар хүрэхгүй хугацааны өмнө хоолны газраа хаа, нүү гэвэл хотын удирдлагууд багагүй эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй.
ДОЛДУГААР САРЫН 9, 10-НД АМРАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
Засгийн газрын хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болов. Хуралдаанаар Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долоодугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх санал оруулжээ. Гэвч сайд нарын дийлэнх энэ саналыг дэмжээгүй гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. Учир нь хувийн хэвшлийн ажилд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Ингэснээр энэ сарын 11-ний лхагва гарагаас 15-ны ням гарагийг дуустал амрах боллоо.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОДОГ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталжээ.
Өмнө нь 817 худалдааны нэрийн эмэнд хөнгөлөлт үзүүлж байсан бол шинэчилсэн жагсаалтаар
·173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь,
·Хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ.
"НАЙРАМДАЛ" ЗУСЛАНГ А.И.ФИЛАТОВАГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо.
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй.
"ШИНЭ ХАН-УУЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БУГА, БААВГАЙ, АРСЛАН, ХЭРЭМ ГЭЭД 200 АМЬТАН БАЙРЛУУЛАВ
Ахмад настан, хүүхдүүдийн эрүүл орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэх зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын ойролцоох "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэнг тохижуулжээ.
Баавгай, буга, хэрэм зэрэг 50 гаруй зүйлийн 200 гаруй амьтны баримал байрлуулсан байна. Үүнээс гадна эвдэрч гэмтсэн тоглоомуудыг засан, орчныг камержуулж, усалгааны систем байрлуулан, цэцэрлэгжүүлжээ. Энэ ажлыг “Эко Хан-Уул” төслийн хүрээнд 49 орчим сая төгрөгөөр хийсэн байна.
ТӨРИЙН АЖЛЫГ ШАШИН НОМТОЙ ХУТГАСАН ЦАГДААГИЙН ДАРГА НАРТ САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн Монгол Улсын цэргийн гэгээнтэн гэх хүнийг байгууллагадаа урьж, шашны зан үйл гүйцэтгүүлсэн юм. Энэ тухай мэдээлэл цахим орчинд маш хурдан тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм. Иймд аймгийн цагдаагийн газруудад шашны арга хэмжээ зохион байгуулсан цагдаагийн дарга нарт ЦЕГ-ын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авч, бусад цагдаа дотоодын цэргийн байгууллагын дарга нарт ийм үйлдэл гаргахгүй байх талаар үүрэг чиглэл хүргүүлжээ.
АЖИЛ ХАЯХАА ЦУЦАЛЖ, ЭМНЭЛГҮҮД ХЭВИЙН АЖИЛЛАХААР БОЛЛОО
207 эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд энэ сарын 5-нд буюу пүрэв гарагаас эхлэн улс орон даяар ажил хаяхаа 48 цагийн өмнө мэдэгдсэн юм. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэх, дутагдалтай байгаа сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах заалт бүхий Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын (тариф)-ын хэлэлцээрийг С.Чинзориг сайд бүртгэхээр болов. Иймд ажил хаялтыг цуцаллаа.