Сар гаруйн өмнө Шинзо Абэгийн Засгийн газар энэ оны хамгийн чухал хуулийн төслийг бэлтгэж байх үед Японы дээд шүүх ачааны машины жолоочтой холбоотой хэрэг шийдсэн нь тус улсын хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл зайлшгүйг ойлгуулсан юм.
Хууль зүйд нь “кароши” буюу ажлын хэт ачааллаас болж үхэх гэсэн утгатай нэр томъёо хүртэл байдаг Японы ажлын цагийг хязгаарлаж, байнгын болон түр ажиллагсдын цалингийн тэнцвэргүй харьцааг залруулах “Ажлын арга хэлбэр”-ийн хуулийг Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн долоо хоногт батлуулж чадлаа.
Японы компаниудын 20 хувь нь ажиллагсдаа сар бүр 80-аас илүү цагаар ажиллуулдаг нь тус улсын айл өрхийн амьдралд төдийгүй нийгэмд сөрөг үр дагавартай.
Ажиллах хүчний дутагдлыг нөхөхөөр илүү цагаар ажиллуулах нь ихэссэн тул Японы ажилчдыг хамгаалах шаардлага хурц асуудал болсон юм. Шинэ хуулиар Японы компаниуд аварга хуримтлалынхаа тодорхой хэсгийг хөдөлмөрийн бүтээмж өсгөх технологи, тоног төхөөрөмжид зориулах зохицуулалт үүсгэх юм. Гэвч илүү цагт хязгаар тогтоож, зөрчвөл шийтгэх заалт бүрхгээс болж шинэ хууль хэт их ажилласны улмаас амь насаараа хохирогсдын ар гэрийнхний урмыг хугалж болзошгүй. Ялангуяа мэргэшсэн ажилчдыг хамгаалах заалт учир дутагдалтай. Ажил хөдөлмөрийг илүү нарийн тодорхойлж, байцаагчдын тоог олшруулахгүй л бол “ижил ажилд ижил цалин” хэмээх хөшүүрэг хэрэгжих боломжгүйг хууль тогтоогч нэр хүндтэй нэгэн анхаарууллаа.
Юутай ч уг хууль Япон оронд 1947 оны хөдөлмөрийн стандартын хуулиас хойш гарч буй дорвитой өөрчлөлт болж байна. Абэномиксыг хэрэгжүүлэхэд хамгийн түвэгтэй даваа болдог парламентын дэмжлэг авч чадсан уг хууль дутагдалтай хэдий ч шинэ зарчим тодорхойлсноороо чухал ач холбогдолтой. Харин хууль бодит амьдралд өөрчлөлт авчирч чадах болов уу?