ФОТО: Оросууд хөл бөмбөгчдөө халуун дулаанаар угтан авлаа

А.Мишээл GoGo.mn

2018-07-09 12:13 GMT+8

Оросын хөл бөмбөгийн шигшээ баг Сочи хотод Хорваттай хийсэн тоглолтынхоо дараа нийслэл Москвад очиход хөгжөөн дэмжигчид нь халуун дулаанаар угтан авчээ.

Хөгжөөн дэмжигчид Москвагийн хамгийн өндөр цэг болох "Воробьёвы горы" гэдэг газарт байгуулсан фан зон буюу хөл бөмбөгийн тэмцээнийг том дэлгэцээр үзүүлж буй талбайд  цуглажээ. 

Оросын шигшээ баг долоодугаар сарын 7-ны өдөр шигшээ наймд Хорватын  багтай тоглож, торгуулийн цохилтоор хожигдсон ч хөгжөөн дэмжигчид нь хөл бөмбөгчдөө үндэсний баатрууд хэмээн талархал хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна. 

Шигшээ багийнхан үзэгчдэдээ дэмжсэнд талархлаа илэрхийлжээ.

Багийн дасгалжуулагч Станислав Черчесов дөрвөн жилийн дараа Катарт болох ДАШТ-д илүү сайн амжилт үзүүлэх болно гэдгээ амлаж, "Харин та наргүйгээр бид тэнд хэцүүдэж мэднэ. Тиймээс бүгдээрээ тийшээ очоорой!" гэв.

Оросын шигшээ баг Египет, Саудын Арабын багуудыг ялж хэсгээсээ гараад, шөвгийн 16-д 2010 оны Дэлхийн аварга Испанийг хожиж ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН билээ. Харин шөвгийн наймд Хорваттай хүч тэнцүүхэн тоглож, торгуулийн цохилтоор ялагдсан юм.

Эх сурвалж: Championat.com

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 773 санал өгсөн байна.

Дээшээ