Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрх, аюулгүй байдлын хангах талаар албан даалгавар гаргаж, даалгаврын хэрэгжилтийг гурван сар тутам танилцуулж байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БСШУС-ын сайд, ХНХ-ын сайд, ХЗДХ-ийн сайд, Нийслэлийн засаг дарга, Шадар сайд гэх мэт бүхий л салбар чиглэлийг хамарсан.
Албан даалгаврын хүрээнд хариуцлагагүй байдлаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудлаар улсын хэмжээнд нэгдсэн үзлэг шалгалт явуулна. Хүүхдийн эрхийг хохироож, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай орчин нөхцөл үүсгэж байгаа, зам тээврийн хөдөлгөөнөөс эхлээд сургууль цэцэрлэгийн орчин, тоглоомын газраас эхлээд бүх орчинд үзлэг хийж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх сайд нар, холбогдох байгууллагын дарга нарт үүрэг болгосон.
Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн сурч амьдрах орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинд улсын хэмжээнд үнэлгээ хийгээч гэж бүх хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад уриалга гаргаж гаргаж байна.
Үүрэг даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгах бөгөөд биелэлтийг хангаагүй хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Мөн хүүхдийн насны онцлогт тохируулах асрах, хүмүүжүүлэх мэдлэг, хандлагыг эцэг эх, асран хамгаалагч нарт төлөвшүүлэх, олон нийтийг эерэг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх байнгын цаг, хөтөлбөрийг бий болгож, нэвтрүүлээч гэж уриалж байна.
Сургууль, цэцэрлэгийн орчимд тогтоосон хязгаарын дотор байгаа баар цэнгээний газрууд, дэлгүүр, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг хааж, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулна. Мөн хичээл орох, тарах цагуудад замын хөдөлгөөний зохицуулагчийг ажиллуулдаг байх хүртэл нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна гэв.