Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Ерөнхийлөгч гардуулсан юм.
Энэ үеэр олон улсын балетын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ.
О.Анужин БНСУ-ын Сөүл хотноо болсон “Солонгосын Олон Улсын балет-2018” олон улсын тэмцээнд оролцож, эмэгтэй анхны алтан медаль хүртсэн юм. 11 дэх удаагаа болсон уг тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсон бөгөөд балетын А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой билээ.
Монгол Улсад балетын урлаг үүсч хөгжсөнөөс хойш олон улсын томоохон тэмцээнээс эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртсэн нь Монголын сонгодог урлагийн түүхэнд шинэ хуудас нээснийг Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг онцолж байв.
О.Анужин 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монголд болон олон улсын анхдугаар балетын тэмцээнд Гранпри шагнал тус тус хүртсэн юм.