Улсын драмын эрдмийн театрын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа буюу өнөөдөр хуримаа хийхээр болжээ.
Тэд энэ жил гурав дахь удааг наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм.
Нээлтийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан, уг ёслолд тус театрын жүжигчид оролцлоо.
Жүжигчин Г.Алтангэрэл өмнө нь Есүхэй баатар, харин түүний эхнэр Г.Номуун жанжин Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд тоглосон бол өнгөрсөн жил Г.Алтангэрэл "Жангар" туульсын хэсэгт тогложээ.
Энэ жилийн наадмын нээлтээр гэр бүл бат бөх байх, монголчууд олон болох тухай, монгол үндэсний хуримын ёс жаягаас харуулав. Энэ зохиомжийн гол дүрд тэднийг сонгосон байна.
Энэ талаар жүжигчин Г.Алтангэрэлээс тодрууллаа.
-Наадмын нээлтийн дараа хуримаа хийхээр болсон гэсэн. Яагаад ингэж шийдсэн бэ?
-Энэ жил бидний хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хэзээ ч мартагдахааргүй наадам болох гэж байна. Бид хоёр наадмын нээлтийн ёслолд хуримаа хийж буй гэр бүлийн тухай зохиомжийн гол дүрд нь сонгогдсон юм. Тэр болгонд заяагаад байдаггүй хувь завшаан тул их билэгшээж хуримаа хийхээр шийдсэн.
-Та хоёр өмнө нь хуримаа хийхээр төлөвлөсөн байсан уу?
-Төлөвлөж байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд болоогүй байлаа. Наадмын гол дүрд хоёулаа сонгогдсон гэдгийг маш сайхан сэтгэл хангалуун хүлээж аваад хуримаа хийхээр шийдлээ.
-Наадмын бэлтгэлийн хажуугаар хуримын бэлтгэлээ базааж чадаж байна уу?
-Амжуулж байна. Аав ээж, ах дүү, хамт олон, найз нөхдийнхөө ачаар бүх юм сайхан бүтэж байна.
-Хуримын ёслолоо Гэрлэх ёслолын ордонд хийх үү?
-Наадмын үйл ажиллагаа тохиож, улс орон даяар баярлаж байгаа учраас заавал Хуримын ордонд оръё гэсэнгүй. Бид хоёр үндэсний брэндээрээ гоёж гангарах дуртай учраас монгол ёс заншил, уламжлалаа харуулсан хуримаа хийе гэж бодож байна.
-Баярлалаа. Аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе!
-Баярлалаа. Гэр бүлийнхээ зүгээс нийт монголчууд, наадамчин олондоо аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай!