Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насаар эхэлсэн. Хязаалан насанд нийт 236 морь гараанаас гарсан бөгөөд нэг хүүхэд гарааны зурхайн орчимд мориноосоо унасан байна.
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын хувцас хэрэглэлгүй, даатгал, бүртгэл хийлгээгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг зохион байгуулах комиссоос уралдааны өмнө сануулж байгаа юм.
Хүүхэд хамгаалал, тэр дундаа уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ажил хийж байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа санхүүгийн удирдлагын газрын дарга Ш.Чинбатаас тодрууллаа.
-Өглөөний уралдаанд нэг хүүхэд унасан гэсэн. Хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?
-Хязаалан насны уралдаанд нэг хүүхэд гараан дээр унасан. Толгойд нь бага зэргийн зөөлөн эдийн гэмтэлтэй байж магадгүй тул эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
-Морьдыг шүдлэхийн өмнө уралдаанч хүүхдүүдийг чип картаа авчрахыг сануулж байсан. Энэ ямар учиртай карт вэ?
-Өнгөрсөн жилээс эхлэн уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэдэг системийг нэвтрүүлсэн. Ингэснээр хаана ч уралдсан хүүхдийн мэдээлэл харагдах боломжтой болсон. Бид өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар энэ системийг туршиж, сайжруулалтуудыг хийсэн. Ингээд хүүхдүүдэд цахим карт гарган бүртгэж байна. Энэ нь хүүхдийн мэдээллийг дэлгэцэнд харуулдаг бөгөөд тухайн хүүхэд бүртгүүлсэн морио унаж байгаа эсэх болон хүүхдийн талаарх мэдээллийг харах боломжтой болсон. Энэ нь хүүхдийн амь нас, болзошгүй эрсдлээс гарах хохирлыг барагдуулах боломжийг бий болгож байгаа юм.
-Даатгалын хэмжээг нэмэгдүүлсэн. Хамрагдалт хэр байна вэ?
-Даатгалын хэмжээг нэмэгдүүлснээр 500 орчим хүүхдийн бүртгэл хийгдсэн бөгөөд даатгалын гэрээ дуусаагүй бол зөрүү мөнгийг төлөх боломжтой учир уяачдад ч мөн төдийлөн хүндрэл учрахгүй байгаа болов уу. Энэ асуудлаар санал гомдол одоогоор алга байна.
-Уралдаанч хүүхдийн бүртгэлийг хийхэд заавал эцэг эх байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа нь хүндрэлтэй байна гэх уяач байна лээ.
-Заавал эцэг эх нь байх ёсгүй. Харин эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ энэ уяачийн морийг унуулахыг зөвшөөрч байна гэсэн бичгээр өргөдөл бичиж өгөх ёстой. Үүнийг үндэслэж, хүүхдийг бүртгэж байна. Бид долоон наснаас дээш хүүхдийг бүртгэж байна. Хамгийн дээд тал нь 16 настай хүүхэд бүртгүүлсэн. Мөн морь гаргаж өгдөг хүүхдүүд үүнээс дээш настай бүртгүүлэх нь бий.
Орон нутгаас анх удаа улсын уралдаанд оролцож буй уяачид уралдаанч хүүхдийн бүртгэлийн бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн тохиолдлууд гарч байна. Дутуу бичиг баримтаар бүртгүүлэхийг шаардаж бухимдаж буй тохиолдол цөөн гарсан. Бид журмынхаа дагуу дутуу материалтай бол бүртгэхгүй байна.
Бид баяр наадмын өмнө уяачдын гал болон эцэг эхчүүдтэй уулзаж, уралдаанч хүүхдийн бүртгэлд шаардах материал, анхаарах зүйлс, аюулгүйн санамжуудыг хүргэж ажилласан.
Мөн бид өөрийн вэб хуудас болон хэвлэл мэдээллээр энэ талаарх мэдээллийг хүргэсэн.
-Хүүхэд хамгааллын чиглэлээр танай байгууллагаас хичнээн хүн ажиллаж байна вэ?
-Нэг ээлжинд 25 орчим хүн ажиллаж байна. Бид долдугаар сарын 8-наас эхлэн Хүй долоон худагт ажиллаж байна. Энэ сарын 13-ныг дуустал ажиллана.
-Танай байгууллага зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй баяр наадмын үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа байх.
-Өнгөрсөн жилээс бид хүүхэд хамгаалах түр байр ажиллуулж байна. Эцэг эхээсээ төөрсөн хүүхэд болон унасан уралдаанч хүүхдийг цагдаагийн байгууллага энэ байранд авчирч өгдөг.
Хэрэв наадамчин олон төөрсөн хүүхэд таарвал хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 107, 102 дугаарын утсаар мэдээлэл өгөх хэрэгтэй.