Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн Ардчиллын асуудлаарх олон улсын хурлыг нээж үг хэлэв.
Тэрээр Засгийн газраас ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг танилцуулж, туршлага болон тулгарч байгаа сорилтуудын талаар Азийн бусад оронтой хуваалцан хамтран ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.
Олон улсын бага хурлыг “World Society Foundation”, Монголын бие даасан судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулжээ. Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцож, ардчиллын хөгжил, тулгарч байгаа сорилтууд болон цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.