“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо өнөөдөр төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ

А.Мишээл GoGo.mn

2018-07-11 13:55 GMT+8

Үндэсний их баяр наадмын өдөр буюу өнөөдөр 20:00 цагт “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна.

“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэнэ.  

Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ.

Хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлжээ.

Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцээд шаардлагагүй гэж шийдвэрлэв. Таны бодлоор Улсын ерөнхий прокурорын саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах нь зөв үү?
Нийт 2386 санал өгсөн байна.

Дээшээ