Санхүүгийн зохицуулах хорооны Хуулийн шинжилгээний газрын дарга Б.Ариунаа банкнаас бус санхүүгийн зах зээлд энэ оны эхний хагас жилд ямар өөрчлөлтүүд гарсан талаар мэдээлэв.
Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө 160 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 32 хувиар өссөн. 2017 онд энэ салбар 35 хувийн өсөлт үзүүлсэн байна.
Банк бус санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгө 1 их наядад хүрч, 31 хувиар өслөө. 2017 оны жилийн эцсээр энэ өсөлт 23 хувь байжээ. Мөн ээлийн жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж буурсан байна.
Даатгалын салбарын нийт хөрөнгө 258 тэрбум төгрөгт хүрч, нийт өсөлт нь 14 хувь байна.
Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоос 81 хувиар өссөн нь хамгийн өндөр дүн юм. Өнгөрсөн онд энэ салбар 66 хувиар өсжээ. 2018 он гарсаар нэг компани IPO гаргасан нь амжилттай болсон юм.
Мөн өнгөрсөн онд “Сүү” ХК компанийн бонд гаргаснаар зах зээлийн үнэлгээ ихээхэн өсжээ. Шинээр хувьцаа гарган, олон нийтэд санал болгосон компаниудын захиалга дандаа 2-8 дахин давж биелжээ. Эдгээрт эдийн засгийн нөхцөл байдал, Санхүүгийн зохицуулах хорооноос авч буй арга хэмжээ нөлөөлсөн гэдгийг Б.Ариунаа онцоллоо.
Дээрх тооноос харахад иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой байна.