Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан шүдлэнгийн уралдаанаар үргэлжиллээ.
Нийт 308 шүдлэн уралдсан юм. Бид уралдааныг шууд дамжуулан хүргэлээ. Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ давхилаа.
Дархан аварга Г.Өсөхбаяр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдахаар бүртгүүлжээ. Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн аварга, улсын заан Н.Түвшинбаяр, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн байна.
Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалан насанд 346 морь бүртгүүлснээс 236 морь гараанаас гарч уралдахад УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ түрүү магнайд орж ирлээ.
Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Гантөмөрийн хонгор үрээ,
Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ,
Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ давхилаа.
"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Монголын хүүхдийн ордны багш С.Алтантуяа,
- Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах,
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хорооны ахмад ажилтан Б.Болд тэргүүтэй эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнасан юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэрээр “Би арга буюу УИХ-ын тухай хуулийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг шаардаж байна. Энэ шаардлагад нийт 25 гишүүн гарын үсэг зурсан.
Шаардлагаа УИХ-ын даргад өгнө. 60 тэрбумын авлига, Эрдэнэтийн 49 болон 51 хувь, Хадгаламж банк гэх мэт хэргүүдийн талаар УИХ сонсох нь зүйтэй. АТГ-ын дарга Х.Энхжаргал эдгээр хэргийн талаар нээлттэй мэдээлэх учиртай. Хуулийн дагуу энэ хүн жилд нэг удаа тайлбар өгөх ёстой” гэв.