Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээгийн сонирхол татсан тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр шөнө 02:00 цагаас Европын төлөөллүүд болох Бельгийн шигшээ баг болон Францын шигшээ 21 дэх удаагийн ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгаран үлдэхийн төлөө нүүр тулах юм.
Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээлэл
Францын шигшээ багаас Уругвайн эсрэг тоглолтыг торгуулийн улмаас өнжөөд байсан Блэйс Матуйди өнөөдрийн тоглолтод оролцоход бэлэн болоод байна. Харин Бельгийн Томас Мунье бага зэрэг бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжих магадлалтай.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 73 удаа учраа тааран тоглоход Бельги 30 , Франц 24 удаа хожсон бол 19 тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.
Хоёр баг томоохон тэмцээнд 3 удаа тааран тоглоход бүх тоглолт Францын ялалтаар өндөрлөсөн.
Харин хоёр багийн хооронд болсон сүүлийн 3 нөхөрсөг тоглолтод Бельги 1 хожиж 2 тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.
Статистик мэдээлэл
1984 оны ЕАШТ-ий хэсгийн шатанд хоёр баг тааран тоглож Франц 5-0 харьцаатай буулган авсан нь Францын хамгийн том ялалт бөгөөд тухайн тоглолтод Мишель Платини 3 гоол оруулж байсан.
Францын шигшээ баг Дэлхийн аваргын хагас шигшээд өмнө нь 5 удаа шалгарч хоёрт нь ялалт байгуулж шигшээд өрсөлдөж байсан.
Францын шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатанд тоглосон сүүлийн 13 тоглолтынхоо 12т нь ялагдал хүлээгээгүй. 2014 оны ДАШТ-ий шөвгийн наймд Германд 1-0 харьцаатай хожигдсон.
Антуан Грийзманн томоохон тэмцээний хасагдах шатанд тоглосон 6 тоглолтондоо 7 гоол оруулаад байгаа.
Бельгийн шигшээ баг хамгийн сүүлд 1986 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарч Аргентиний шигшээ багт 2-0 харьцаатай ялагдал хүлээж байсан.
Бельгийн шигшээ баг томоохон тэмцээний шигшээд цорын ганц удаа шалгарч байсан нь 1980 оны ЕАШТ юм.
Улаан Чөтгөрүүд сүүлийн 24 тоглолтондоо ялагдал хүлээгээгүй.
Бельги ДАШТ-ий сүүлийн 5 тоглолтондоо 14 гоол оруулаад байгаа нь 2002 оны Бразилын шигшээ багийн үзүүлж байсан амжилтын дараа орох үзүүлэлт.
Ромелу Лукаку шигшээ багийнхаа төлөө сүүлийн 13 тоглолтод 20 гоолд шууд оролцоод байгаа. (13 гоол , 7 дамжуулалт)
Л.Анхбаяр