Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны эхний өдрийн сүүлийн уралдаан шүдлэн насных байлаа.
Энэ насанд 308 шүдлэн бүртгүүлснээс 201 шүдлэн гарааны зурхайгаас уралдлаа. Үүлдэрлэг байдлаар 67, сэрвээний өндрөөр 17 морь хасагдсан бөгөөд тавиач хүүхдүүд бүртгүүлсэн байсныг хассан байна. Мөн нэлээд хэдэн уяач цаг агаарын байдалтай холбоотойгоор зам хальтиргаатай байна хэмээн морио уралдуулаагүй гэдгийг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Галбадрах хэллээ.
Наадмын хөтөлбөр ёсоор 14.30 цагаас шүдлэн насны хурдан морьдын уралдаан болох байсан ч цаг гаруй хойшилсон. Учир нь хурдан морины салбар комисс бороо орж байсан тул замын нөхцөл байдлыг нягталсан гэсэн тайлбарыг өгсөн юм.
Айргийн таван морийг дахин шүдэлсний дараа салбар комиссоос албан ёсны дүн мэдээг өгөхөд
- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,
- Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Гантөмөрийн хонгор үрээ,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ,
- Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ давхиж, барианд орлоо.