Есөн жил, 16 цом, 451 гоолын дараа Криштиану Роналду "Реал Мадрид"-ыг орхиж байна.
Португалийн 33 настай од "Ювентус"-тэй 2022 он хүртэл 117 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээ хийлээ.
"Реал"-д байхдаа Роналду Аваргуудын лигээс дөрвөн цом хүртэж байв. Тус клубийн зүгээс "Роналду манай клуб төдийгүй дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч байлаа" хэмээн онцолсон юм.
2017 оны эцсээр Роналду тав дахь удаагаа "Алтан бөмбөг" хүртсэн билээ.
Тэрбээр 2008 онд /"Манчестер Юнайтед"-д тоглож байхдаа/, 2013, 2014-2016 онд "Алтан бөмбөг" хүртэж байв.
Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-д түүний тоглосон Португалийн шигшээ баг төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүй ч тэрбээр Испанитай хийсэн хэсгийн тоглолтод гурван гоолыг хийж хэт трикийн эзэн болсон.