ФОТО: Хурдан азарганы уралдаан

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-07-11 12:40 GMT+8

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр, наадмын хурдан азарганы уралдаан Хүй долоон худагт боллоо. 

Азарганы уралдаанд нийт 201 азарга бүртгүүлснээс найм нь насны байдлаар, 22 нь сэрвээний өндрөөр гэх мэтчилэн хасагдаж 153 азарга гарааны зурхайгаас уралдсан юм. 

Ингээд

  • Түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын уугуул, сумын алдарт уяач Б.Баттөрийн зэгэл бидэртэй азарга, 
  • Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн хурдан хээр азарга,
  • Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Д.Баянбатын наран хонгор азарга,
  • Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын үугуул, Нэргүйн Атарбаярын зээрд азарга тус тус орлоо.
  • Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр орж, тус тус хурдаллаа.

Гэрэл зургийг Э.Батзавъяа

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцээд шаардлагагүй гэж шийдвэрлэв. Таны бодлоор Улсын ерөнхий прокурорын саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах нь зөв үү?
Нийт 2403 санал өгсөн байна.

Дээшээ