ДАШТ-ий хагас шигшээ тоглолт өчигдөр шөнө эхэлж, Францын шигшээ баг Бельгийг 1-0 харьцаатай буулган авснаар шигшээ тоглолтод шалгарч үлдэв. Өнөөдөр шөнийн 02:00 цагаас Москва хотын Лужникий цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи, Хорватын шигшээ багийн хооронд сонирхолтой тоглолт явагдах юм. Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Хорватын шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Шимэ Врсалко өвдөгний бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжихөөр болсон байна. Харин Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Соутгэйт тоглолтын өмнөх бэлтгэлд багийн 23 тоглогч бүгд хамрагдсан гэдгийг зарласан бөгөөд Жордан Хэндэрсон бага зэрэг бэртэлтэй байсан юм.
Хоорондын тоглолт
Хоёр баг томоохон тэмцээнд өмнө нь нэг удаа тааран тоглож Англи 4-2 харьцаатай ялалт байгуулж байсан. ( 2004 оны ЕАШТ )
Харин бүх тэмцээнд 7 удаа тааран тоглож Англи 4 хожиж , Хорват 2 хожсон бол 1 тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.
Холбоотой статистик
- Хорватын шигшээ баг хамгийн сүүлд 2007 онд Английг Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд нь 3-2 харьцаатай буулган авч байсан.
- Хоёр багийн хооронд болсон 7 тоглолтын зургаа нь лхагва гарагт болж байсан.
- Хорватын шигшээ баг түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд тоглох гэж байна. 1998 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан боловч ялагдал хүлээж байсан.
- Хорватын шигшээ баг ДАШТ-д Европын багуудын эсрэг 8 тоглож ердөө нэг хожигдсон.
- Хорватын оруулсан 10 гоолын 3 нь чөлөөт цохилтоос ороод байгаа.
- Хорватын шигшээ баг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ялагдал хүлээгээгүй.
- Хорватын шигшээ багаас 8 өөр тоглогч ДАШТ-д гоолдоод байна.
- Английн шигшээ баг түүхэндээ 3 дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд тоглох гэж байна. 1966 онд шигшээ тоглолтод шалгарч байсан бол 1990 онд ялагдал хүлээсэн юм.
- Английн шигшээ баг одоогоор 11 гоол оруулаад байгаа нь тэргүүлэх үзүүлэлт.
- Английн шигшээ баг одоогийн байдлаар 5 гоол толгойгоороо оруулаад байна.
- Мөн Англи ДАШТ-ий сүүлийн 6 тоглолтондоо ердөө нэг хожигдсон.