Гэрэл зургуудыг Э.Батзавьяа
Гэрэл зургуудыг Э.Батзавьяа
Гэрэл зургуудыг Э.Батзавьяа
Гэрэл зургуудыг Э.Батзавьяа
Хүй долоон худагт их насны морьдын уралдаан дөнгөж сая эхэллээ.
Энэ жил нийт 381 хурдан шандас бүртгүүлжээ. Гэвч Хурдан морины комиссоос 20 орчим адууг эрлийз байна гэж үзэн, уралдаанаас хассан юм. Их насны морьд нийт 27 км замд уралддаг юм.

Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
384 үрээ бүртгүүлснээс 339 их нас гараанаас гарсан. Үүлдэрлэг байдлаар 8, тавиач хүүхэд гэсэн шалтгаанар 20 орчим их насны морийг хассан байна.
Уралдааны үеэр дөрвөн хүүхэд унасан гэсэн мэдээлэл байгаа ч Хурдан морины салбар комиссоос хүүхэд бэртсэн талаар албаны мэдээлэл алга гэсэн юм.
Харин энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Их насны морьдын уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унасан. Барианы зурхайд гурван хүүхэд унасан. Мориноос унасан хүүхдүүдээс хоёр нь зөөлөн эдийн гэмтэлтэй, бусад нь биеийн байдал хэвийн. Зөөлөн эдийн гэмтэлтэй хүүхдүүдэд өвчин намдаах тариа, боолт хийсэн. Үлдсэн хүүхдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн” гэв.