Хашлага даван, зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасжээ

Б.Чимэг GoGo.mn

2018-07-11 16:00 GMT+8

Энэ сарын 10-ны өдөр Хюндай портер машины жолооч Я Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчжээ.

Тэрээр хашлага даван, зүлэгжүүлсэн талбай дээгүүр эсрэг урсгалд орсон байна. Ингэхдээ зам дагуух саадыг эвджээ. Тэрээр ЗЦГ-т “Бороо орж, зам дээр түгжрэл үүссэн. Би яарч явсан тул хашлага давсан. Талх түгээдэг ажилтай. Дэлгүүрүүд утасдаад байсан” гэж мэдүүлжээ.

Иймд түүний жолоо барих эрхийг 2 жилээр хасаж, хохирлыг нь нөхөн төлүүлжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1226 санал өгсөн байна.

Дээшээ