Хуушуурын асрууд ачаалал ихтэй байна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-07-11 18:40 GMT+8

Баяр наадмын нээлт дуусаж, бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхэд наадамчид Цэнгэлдэх хүрээлэнг орхиж, хуушуур амтлахаар дугаарлав. 

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350 цэг ажиллаж байсан ч баяр наадмын нээлт дууссан үд дундын үед хуушуурын цэгүүдэд 1-2 цаг хуушуур хүлээхээр ачаалал үүсэж, зарим наадамчдыг бухимдуулж байв. 

Эрүүл мэндийн үзлэгт ороогүй иргэд нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байсныг болиулж, үйл ажиллагааг зогсоолоо. 

Хуушуурын үнэ 1000 төгрөг бөгөөд хуушуурын чанартай холбоотой ноцтой зөрчил гараагүй. Цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах хяналт, шалгалт тогтмол хийж байна. 

Баяр наадмаар үйлчилгээ үзүүлэх ААН-үүд өчигдрөөс эхлэн төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон төвхнөсөн бөгөөд шалгалтын явцад хуушуурын махыг удаан хугацаагаар хадгалсан зөрчил илэрснийг хураан, устгалд оруулжээ. Наадмаар нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх иргэд  эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл гэсэн бичгийг биедээ авч явах ёстой. Гэтэл эрүүл мэндийн үзлэгт ороогүй иргэд нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байсныг болиулж, үйл ажиллагааг зогсоолоо. 

Мөн айргийг зориулалтын бус химийн бодис хадгалдаг цэнхэр, шар хуванцар саванд хадгалан худалдаалж байсан иргэдэд арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангуулсан хэмээн НИХГ-ын ахлах байцаагч Б.Хонгор мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5322 санал өгсөн байна.

Дээшээ