Их насны хурдан морьд дөнгөж сая барианд ороод байна. Энэ жилийн наадмаар их насанд 384 их нас бүртгүүлснээс 339 нь гараанаас гарлаа.
Их насанд унасан хүлгээ түрүүлүүлсэн Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч Б.Буянтөгс хүүгээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Их насанд түрүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намайг Буянжаргалын Буянтөгс гэдэг. Их насанд Төв аймгийн Дэлгэрсайхан сумын харьяат Шаравын Мөнгөншагайн залуу зээрдийг унаж түрүүлсэн.
Түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг морь унаж сургасан уяач Ганбаатарын Буянтогтох ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Намайг морь унаж сургаагүй бол би улсын наадамд оролцож, түрүүлэхгүй байсан.
-Хэдэн настай вэ. Хэд дэх жилдээ хурдан морь унаж байна вэ?
-11 настай. Гурван жил хурдан морь унаж байна. Хоёр дахь жилдээ улсын наадамд уралдаж байна. Өнгөрсөн жил их нас унаад 40-өөр орж ирсэн.
-Уралдааны зам хэр байв?
-Бороо ороод уралдааны зам хальтиргаа ихтэй, жалга ихтэй байсан. Гэхдээ гайгүй ээ.