Хүйтэн салхитай, хур бороотой байгаа ч Хүй долоон худаг хүний хөлөөр тасарсангүй. Хурдан морины уралдаан үзэн хийморио сэргээж, наадмын хуушуур амтлахаар очсон олны хөлд Хүй долоон худаг дарагдсан байлаа.
Өнөөдөр азарга болон их насны хурдан хүлгүүд төрийн наадамд тоосоо өргөсөн. Эдгээр уралдааныг үзэхээр ирсэн иргэд олон зүйлийг хийх боломжтой юм байна. Тухайлбал, наадмын хуушуур амталж, нарны шил, малгайнаас эхлээд хэрэгцээний зүйлсээ худалдан авч, морь, тэмээ унаж, хүүхдүүдээ тоглуулж, өөрсдөө ч мөн азаа үзэж, хонжворт тоглоом ч тоглодог аж.
Уралдааны дундуур хуушуурын гэрүүд дүүрч, хонжворт тоглоомууд дугаарласан иргэдэд дарагдсан байв. Зарим сонирхолтой зүйлсээс дурдвал, хадаас хадаад 5-10 мянган төгрөгтэй болж болно. Гурван цохилтоор хадаасыг бүрэн хадаж чадвал та 10 мянган төгрөгтэй болно. Ингэхийн тулд та 2000 төгрөг төлнө. Бас нэг сонирхолтой зүйл байсан нь турникнээс зүүгдэх. Эмэгтэй бол 1.30 минут, эрэгтэйчүүд 2 минут турникнээс уналгүй зүүгдэж чадвал мөн л 10 мянгыг халааслана гэх мэтчилэн Хүй долоо худагт хийх “юм” их байдаг юм байна.
Ингээд Хүй долоон худагийн эргэн тойрноос бэлтгэсэн фото сурвалжилгыг сонирхуулж байна.