Хорват 2:1-р Английг ялж, түүхэнд анх удаа Алтан медалийн төлөө тоглохоор боллоо

А.Мишээл GoGo.mn

2018-07-12 02:25 GMT+8

Англи-Хорватын тоглолтыг шууд дамжуулан хүргэж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
05:02 2018-07-12

Тоглолтын талаар товч:

1998 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ баг түүхэнд анх удаа финалд шалгарч, Францын шигшээ багтай долоодугаар сарын 15-ны өдөр ДАШТ-ий аваргын төлөө тоглохоор боллоо.

Тоглолтын 5 дахь минутад хамгийн эхний гоолыг Английн хамгаалагч Киран Трипьер хийсэн. Үүний дараа англичуудад гоол хийх олон боломж гарсан ч төдийлөн амжилттай болсонгүй. Ингээд тэд эхний үеийг 1:0 харьцаатай өндөрлүүллээ.

Гэвч тоглолтын хоёрдугаар үед Хорватын хагас хамгаалагч Перишич овсгоо гаргаж тоглолтын 68 дахь минутад гоол хийлээ. Тоглолтын үндсэн цаг хоёр багийн тэнцээгээр өндөрлөсөн тул шүүгч нэмэлт 30 минут сунгалаа.

Английн хамгаалалт маш сайн байлаа. Харин Харри Кейнд туслах тоглогч алга байв. Триппьер бэртэж, англичууд дөрвөн сэлгээ хийсэн байсан тул тэд тоглолтын сүүлийн 10 шахам минут 10 тоглогчтой тоглолоо.

Нэмэлт цагт Хорватын довтлогч Марио Манжукич тоглолтын 109 дэх минутад ялалтын гоолыг хийж тооны харьцааг 2:1 болгосон юм.

Иван Перишич тоглолтын шилдэг тоглогчоор шалгарлаа

04:43 2018-07-12

Англичуудад торгуулийн цохилт хийх боломж гарсан ч амжилтгүй боллоо. Ийнхүү Хорватууд түүхэндээ анх удаа финалд  шалгарч Алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Хорватын шигшээ баг Францын багтай долоодугаар сарын 15-ны өдөр тоглоно.

Алтан медалийн төлөө: Франц-Хорват /долоодугаар сарын 15-нд 23:00 цагт/

Хүрэл медалийн төлөө: Бельги-Англи /долоодугаар сарын 14-нд 22:00 цагт/

04:22 2018-07-12

ГООООЛ!!!! Хорватын довтлогч Марио Манжукич тоглолтын 109 дэх минутад гайхалтай гоол хийж тооны харьцааг 2:1 болгон тоглолтыг тэргүүлж эхэллээ.

Сунгасан цаг дуусч шүүгч 4 минут сунгалаа

03:47 2018-07-12

Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгч 3 минут сунгалаа.

Хорватын шигшээ баг Дани, Оросын багтай цаг сунгаж торгуулийн цохилтоор хожсон бол энэ удаад Английн багтай  мөн л 30 минут сунгалаа.

Хорватын хамгаалагч Иван Стринич сууж, сэлгээнд Пиварич гарлаа.

Бараг хаалгад орж ирсэн Английн бөмбөгийг Врсалко толгойгоороо цохиж амжилттай холдуулж чадлаа.

Сунгасан цагийн эхний 15 минут дуусч шүүгч 2 минут сунгасан ч тооны харьцаа 1:1-р өндөрлөж байна.

03:25 2018-07-12

ГООООООООООООЛ!!!!! Хорватын хагас хамгаалагч Перишич овсгоо гаргаж тоглолтын 68 дахь минутад Английн хоёр ч хамгаалагчийг давж гоол хийлээ.

Перишич энэ эрчээрээ дахин хаалга чиглэсэн хүчтэй цохилт хийсэн ч Пикфорд бөмбөгийг барьж авч чадлаа. Хорватын аюултай довтолгоонууд нэмэгдсээр байна.

 

 

03:04 2018-07-12

Тоглолтын хоёрдугаар үе эхэллээ. Хорватын довтлогч Анте Ребич, Манжукич нар шар хуудсаар торгууллаа.

Тоглолтын шилдэг хөл бөмбөгчийн төлөө ЭНД дарж саналаа өгөх боломжтой юм байна.

Английн Йоркширын зам хоосон байгааг BBC мэдээлжээ. Бүгд хөл бөмбөгөө үзээд суучихжээ.

02:46 2018-07-12

Тоглолтын эхний үе 1:0-р өндөрлөлөө.

Бөмбөг эзэмшилт Хорват 52, Англи 48 хувьтай байна

Харри Кейний хоёр дараалсан цохилтыг Субашич хаав. Перишичийн нэг цохилтыг хаасныг эс тооцвол, тоглолтын эхний үед хорватууд Пикфордын хаалга руу чиглэсэн хүчтэй довтолгоо хийсэнгүй.

02:45 2018-07-12

Лужники цэнгэлдэх хүрээлэн 78 мянга гаруй үзэгчтэй, дүүрэн байна.

02:30 2018-07-12

Москва хотын Лужникий цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи, Хорватын шигшээ багийн тоглолт эхлээд байна. Өнөөдрийн тоглолтод ялсан баг финалд Францын шигшээтэй Аваргын төлөө тоглоно

Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич Английн хагас хамгааалагч Деле Аллиг унагаснаар шүүгч Английн талд хаалттай торгуулийн цохилт заалаа.

Ийнхүү тоглолтын 5 дахь минутад Киран Триппьер хаалттай цохилтоор Хорватын хаалгад гоол оруулж тооны харьцааг 1:0 болголоо.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 750 санал өгсөн байна.

Дээшээ