Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул уяач А.Билгүүдэйн хонгор халзан соёолон түрүүллээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-07-12 11:40 GMT+8

Хүй долоон худагийн наадам өнөө өглөө хурдан соёолонгийн уралдаанаар эхэллээ. Энэ жилийн баяр наадмын соёолонгийн уралдаанд 280 соёолон насны морьд бүртгүүлснээс 240 соёолон уралдаж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан соёолон түрүүллээ.

Айргийн таван соёолон: 

  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан
  • Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр
  • Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор
  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон айрагдаж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5323 санал өгсөн байна.

Дээшээ