Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын Хэлтсийн чанар стандартын хэлтсийн ахлах байцаагч Б.Хонгороос баяр наадмаар мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.
-Мэргэжлийн хяналтын байцаагчид баяр наадмаар хэрхэн ажиллаж байна вэ?
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр улсын 300 байцаагч ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн таван газарт тогтмол хяналт гшалгалт хийж байна.
Хяналт шалгалт долоодугаар сарын 10-13-нд хүнс, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа асруудад хяналт шалгалт хийнэ. Галын аюулгүй байдал, хийн баллон тоног төхөөрөмж ашиглаж буй байдал, ажиллагсдын эрүүл аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтад урьдчилсан хяналт тавьсан.
Долоодугаар сарын 12-ны байдлаар манай байцаагч нар өглөөний 07.30 цагт ажилдаа гараад, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.
-Ямар нэг зөрчил гарч байна уу?
-Өчигдөр өглөөний шалгалтаар хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл гэсэн бичгийг биедээ авч явах ёстой. Шинжилгээнд хамрагдаагүй хэд хэдэн хүн ажиллах байсныг таслан зогсоож, ажлын талбараас гаргасан.
Өчигдөр маш их бороотой байсан. Борооны улмаас хөргөгч, хөлдөөх төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдаж, хуушуурын мах муудсан тохиолдол гарсан. Муудсан махыг хурааж, устгалд оруулсан. Мөн айргийг зориулалтын бус, химийн бодим хадгалдаг цэнхэр саванд айраг хадгалж, худалдаалж байгаа нь хүнсний эрүүл ахуйн байдлыг зөрчсөн үйлдэл юм. Хорт хавдар үүсгэх бодис агуулсан саванд айраг хадгалж байгааг зогсоох арга хэмжээг авч байна.
-Наадамчин олонд ямар анхааруулга хүргэх вэ?
-Айраг худалдаж авахдаа зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй буюу 1, 2, 4, 5 гэсэн дугаартай саванд хадгалсан айраг цагаан идээг хэрэглэж болно. Харин 3, 6, 7 гэсэн тэмдэглэгээтэй хүнсний зориулалтын бус саванд хадгалсан айраг цагааг худалдаж авахгүй байх нь зүйтэй.
-Хуушуурын зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид өгсөн гэв үү?
-Ер нь сүүлийн жилүүдэд хуушуурын зөвшөөрлийг дараа нь хариуцлага тооцохоо бодож дан аж ахуйн нэгжид өгч байгаа гэв.