ТАВЫН ДАВАА: Есөн бөх НАЧИН цолны болзол хангалаа

А.Мишээл GoGo.mn

2018-07-12 15:50 GMT+8

Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Хугацаагаар эрэмбэлж харах :
15:59 2018-07-12

Улсын арслан Э.Оюунболд унаж, аймгийн арслан Б.Бямба-Очир начин цолны болзол хангалаа. Аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын заан Найдангийн Түвшинбаяраар тав давж, улсын начин цолны болзол хангав. 

15:46 2018-07-12


Начин цолны болзол хангасан бөхчүүд:

  1. Аймгийн арслан Б.Даваа-Очир
  2. Цэргийн арслан Д.Цэрэнтогтох
  3. Аймгийн хурц арслан Ш.Дарханбат 
  4. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 
  5. Аймгийн арслан Д.Амаржаргал 
  6. Аймгийн хурц арслан Н.Золбоо 
  7. Аймгийн арслан Т.Бэгзсүрэн 
  8. Аймгийн арслан Ц.Бямба-Очир  
  9. Аймгийн арслан Б.Батжаргал
15:45 2018-07-12

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

15:34 2018-07-12

Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр нар уналаа. Одоогийн байдлаар зургаан шинэ начин төрөөд байна. 

 

14:05 2018-07-12

Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Б.Батжаргалыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Ш.Дарханбатыг, Улсын аварга Ч.Санжаадамба улсын харцага Н.Батзаяаг амлан авлаа.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1226 санал өгсөн байна.

Дээшээ