Хүчит бөхийн барилдааны ЗУРГААГИЙН ДАВААНЫ фото агшнаас

А.Мишээл GoGo.mn

2018-07-12 19:00 GMT+8

Хүчит бөхийн барилдааны зургаагийн давааны фото сурвалжилгыг хүргэж байна.

Зургаагийн даваанд:

  • Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабшираар зургаа давж, харцага цолтны тоог нэгээр нэмлээ
  • Улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Н.Жаргалбаяр нар шөвгөрлөө. 
  • Аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж харцага цолны болзол хангаж буй хоёр дахь бөх боллоо. 
  • Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны тамирчин Н.Золбоо цэргийн арслан Д.Цэрэнтогтохоор зургаа давж, харцага цолны болзол хангалаа.
  • Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслын Ш.Дарханбаатар зургаа давж шөвгөрлөө.
  • Зургаагийн даваа эхлээд удаагүй байхад улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Д.Амаржаргалаар давлаа. 
  • Улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Ц.Бямба-Очироор зургаа давж байна.

Зураг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5324 санал өгсөн байна.

Дээшээ