Байр эзэлсэн хамгийн бяцхан харваач 4 настай

А.Мишээл GoGo.mn

2018-07-12 18:55 GMT+8

Үндэсний их баяр наадмын сур харвааны хүүхдийн төрөлд эхний таван байр эзэлсэн шагналтнуудаа танилцуулж байна. Сур харвааны балчир насны ангилалд байр эзэлсэн хамгийн бяцхан харваач дөрвөн настай ажээ.

Хүүхдийн харваа /Өсвөр үе/

Эрэгтэй

1-р байр Дундговь аймгийн уугуул УБ хот "Тольт" сургуулийн 3-р ангийн сурагч Түвшинжаргалын Хаш-Эрдэнэ

2-р байр Төв аймгийн уугуул "Зуун мэргэн холбоо" ХЦДС-ийн 8в ангийн сурагч Бямбацогтын Төгөлдөр

3-р байр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул МУИС-ийн харваач Мядагийн Отгон-Эрдэнэ

4-р байр Төв аймгийн уугуул "Зуун мэргэн холбоо" Дархан-Уул аймгийн ХААИС-ийн харваач Баттулгын Төгөлдөр

5-р Байр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул "Цэцэн зэв" клуб 3-р сургуулийн харваач Билэг-Оршихын Төмөрхуяг

Эмэгтэй 

1-р байр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул "Хангарьд" спорт хороо ЕБ-ийн 4-р сургуулийн 3-р ангийн сурагч Түвшинбатын Нандинхишиг

2-р байр Булган аймгийн Хангал сумын уугуул Орхон аймгийн "Хангарьд" спорт хороо ЕБ-ийн 4-р сургуулийн 7-р ангийн сурагч Эрдэнэбатын Уянга

3-р байр Увс аймгийн Улаангом сумын уугуул 1-*р цогцолбор сургуулийн сурагч Дашдондогийн Оюунжаргал

4-р байр УБ хот Сонгинохайрхан дүүрэг "Мэргэн зэв" Клуб 107-р сургуулийн сурагч Өвгөнхүүгийн Энхнамуун

5-р байр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Арвайхээр сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 11 а ангийн сурагч Амартүвшингийн Даваадулам

Балчир нас 

Эрэгтэй 

1-р байр баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Үндэсний сурын "Мондэ" баг, 18-р сургуулийн сурагч Мөнхтөрийн Сүлд

2-р байр Улаанбаатар хот"Говь-Эрдэнэ кашмер" компани, Үндэсний сурын "Мэргэн зэв" баг 51-р сургуулийн 3а ангийн сурагч Оргилын Мөнхтүвшин

3-р байр Өмнөговь аймгийн 4-р сургуулийн 1б ангийн сурагч Мөнхбатын Эрэмгийбаатар

4-р байр УБ хот Баянзүрх дүүрэг 202-р цэцэрлэгийн харваач Б.Онон

5-р байр УБ хот БЗД-ийн 202-р цэцэрлэг Г.Бат-Оргил 4 настай

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5324 санал өгсөн байна.

Дээшээ