Цагдаагийнхан 12 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өглөө

А.Мишээл GoGo.mn

2018-07-12 19:31 GMT+8

Өнөөдөр өдрийн 17 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1226 санал өгсөн байна.

Дээшээ