НААДМЫН ТОЙМ 2018: Төрийн наадамд түрүүлсэн мэргэн харваачид

А.Мишээл GoGo.mn

2018-07-12 21:45 GMT+8

Гэрэл зургийг Э.БатзавъяаТулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн мэргэн харваачдын тойм мэдээллийг хүргэж байна.

 

ҮНДЭСНИЙ СУР ХАРВАА

Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 580 харваач оролцлоо. 

Эрэгтэй харваачдаас

1-р байр 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Засагт хан Клубын харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэг "Монгол Улсын Мэргэн" цолоор

2-р байр 40 сумнаас 35 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр "Монгол Улсын гарамгай харваач" цолоор

3-р байр 40 сумнаас 35 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүх "Монгол Улсын Гоц харваач" цолоор

4-р байр Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Алдар ЖЕМ багийн харваач Монгол Улсын спортын мастер Нармандах Алтантулга 35 оноогоор

5-р байр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул МОНДЭ компанийн харваач Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор

1 | 5 фото
1
1
1
1
1
1 | 4 фото
1
1
1
1

Эмэгтэй харваачдаас

1-р байр 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул Алдар Жем багийн харваач Монгол Улсын Мэргэн Дамирангийн Норжмаад "Монгол Улсын Даян Мэргэн" цолны болзол хангалаа

2-р байр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Мэргэн зэв багийн харваач Монгол Улсын мэргэн Гийнаагийн Батзаяа 36 оноогоор 

3-р байр  Дорнод аймгийн Баяндун сумын харьяат МОНДЭ багийн Монгол Улсын Гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа 33 оноогоор

4-р байр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Ганболдын Энхмандах 33 оноогоор

5-р байр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Энхбатын Сайханчимэг 32 оноогоор тус тус эзэллээ.

 

1 | 3 фото
1
1
1

УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА

1-р байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Ерөнхий газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлж "Урианхай сурын мэргэн" цолны болзол хангалаа

2-р байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар Жем багийн харваач Батаагийн Баярсайхан 25 онож 

3-р байр Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Урианхай сурын мэргэн Цэвээндоржийн Батзориг 24 онож 

4-р байр Ховд аймгийн Дуут сумын уугуул Шийлэгийн Баянмөнх 24 онож 

5-р байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Хөхийн Бямбажав 24 онож тус тус байр эзэллээ.

БУРИАД СУРЫН ХАРВААНЫ ДҮН

1-р байр Нармандах Алтантулга 61/2 Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Алдар ЖЕМ багийн харваач 

2-р байр Банзрагчийн Пүрэвсүрэн 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Сүхбаатар дүүрэг Үндэсний сурын Алтандуулга Клуб "Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн харваач

3-р байр Ойдовын Сүхбаатар 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Буриад сурын гарамгай харваач

4-р байр Заграагийн Нямсүрэн 60/2 Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Цамбагарав Өгөөж ХХК-ний харваач

5-р байр Чойбаатарын Жаргалсайхан 59/8 Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Гүртбогд компанийн харваач

1 | 7 фото
1
1
1
1
1
1
1

Үндэсний их баяр наадмын сур харвааны хүүхдийн төрөлд эхний таван байр эзэлсэн шагналтнуудаа танилцуулж байна. Сур харвааны балчир насны ангилалд байр эзэлсэн хамгийн бяцхан харваач дөрвөн настай ажээ.

ХҮҮХДИЙН ХАРВАА /ӨСВӨР ҮЕ/

Эрэгтэй

1-р байр Дундговь аймгийн уугуул УБ хот "Тольт" сургуулийн 3-р ангийн сурагч Түвшинжаргалын Хаш-Эрдэнэ

2-р байр Төв аймгийн уугуул "Зуун мэргэн холбоо" ХЦДС-ийн 8в ангийн сурагч Бямбацогтын Төгөлдөр

3-р байр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул МУИС-ийн харваач Мядагийн Отгон-Эрдэнэ

4-р байр Төв аймгийн уугуул "Зуун мэргэн холбоо" Дархан-Уул аймгийн ХААИС-ийн харваач Баттулгын Төгөлдөр

5-р Байр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул "Цэцэн зэв" клуб 3-р сургуулийн харваач Билэг-Оршихын Төмөрхуяг

Эмэгтэй 

1-р байр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул "Хангарьд" спорт хороо ЕБ-ийн 4-р сургуулийн 3-р ангийн сурагч Түвшинбатын Нандинхишиг

2-р байр Булган аймгийн Хангал сумын уугуул Орхон аймгийн "Хангарьд" спорт хороо ЕБ-ийн 4-р сургуулийн 7-р ангийн сурагч Эрдэнэбатын Уянга

3-р байр Увс аймгийн Улаангом сумын уугуул 1-*р цогцолбор сургуулийн сурагч Дашдондогийн Оюунжаргал

4-р байр УБ хот Сонгинохайрхан дүүрэг "Мэргэн зэв" Клуб 107-р сургуулийн сурагч Өвгөнхүүгийн Энхнамуун

5-р байр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Арвайхээр сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 11 а ангийн сурагч Амартүвшингийн Даваадулам


БАЛЧИР НАС 

Эрэгтэй 

1-р байр баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Үндэсний сурын "Мондэ" баг, 18-р сургуулийн сурагч Мөнхтөрийн Сүлд

2-р байр Улаанбаатар хот"Говь-Эрдэнэ кашмер" компани, Үндэсний сурын "Мэргэн зэв" баг 51-р сургуулийн 3а ангийн сурагч Оргилын Мөнхтүвшин

3-р байр Өмнөговь аймгийн 4-р сургуулийн 1б ангийн сурагч Мөнхбатын Эрэмгийбаатар

4-р байр УБ хот Баянзүрх дүүрэг 202-р цэцэрлэгийн харваач Б.Онон

5-р байр УБ хот БЗД-ийн 202-р цэцэрлэг Г.Бат-Оргил 4 настай

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 678 санал өгсөн байна.

Дээшээ