GoGo мэдээний агентлаг Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг TV9 телевизтэй хамтран хүргэлээ.
Хүй долоон худагт хуртай байсан ч наадамчин олны хөлд дарагдаж байв. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан хороо морьдын шүдэлгээг хийж үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, галбирыг нь харгалзан бүртгүүлсэн морьдоос хасалт хийсэн. Мөн тавиач хүүхдээр унуулсан гэх шалтгаанаар ч хасалтыг хийсэн. Ингээд
- Хязаалан насанд 346 морь бүртгүүлснээс 236 нь,
- Шүдлэн насанд 308 үрээ бүртгүүлснээс 201,
- Азарганы уралдаанд 201-ээс 153,
- Их насанд 384 морь бүртгүүлснээс 339,
- Соёолон 280 бүртгүүлснээс 240 нь,
- Даага 261 морь бүртгүүлснээс 112 нь уралдсан юм.
Энэ жилийн уралдааны нэг онцлох зүйл нь хурдан морь дагадаг автомашины тоог эрс бууруулсан явдал байв. Өөрөөр хэлбэл, уралдааны явцад хэвлэл мэдээлэл, хүн болон мал эмнэлэг, даамлын машин гээд арав дотор автомашин дагасан юм. Мөн уралдаанч хүүхдүүдийг цахим карттай болгосноор тухайн хүүхэд бүртгүүлсэн насандаа уралдаж байгаа эсэхийг хянах боломжтой болсон байв. Цахим карт, хувцас хэрэглэл, даатгалгүй хүүхдүүдийг уралдуулах байв.
Ингээд төрийн наадамдаа тоосоо өргөж, түмэн олноо баясгасан аргамаг хүлгүүдийг танилцуулж байна.
ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:
- Түрүү магнайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ,
- Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сум, МУТМУ Дамбын Хишигжаргалын зээрд үрээ
- Айргийн гуравт Увсын Тэс, Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр, Зоригтбаатарын Шижирбатын бор халзан үрээ
- Айргийн тавд Төв аймгийн Баян сум, Баасангийн Нямжавын халтар үрээ орлоо.
ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:
- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,
- Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Гантөмөрийн хонгор үрээ,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ,
- Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ давхиж, барианд орлоо.
- Түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын уугуул, сумын алдарт уяач Б.Баттөрийн зэгэл бидэртэй азарга,
- Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн хурдан хээр азарга,
- Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Д.Баянбатын наран хонгор азарга,
- Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын үугуул, Нэргүйн Атарбаярын зээрд азарга тус тус орлоо.
- Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр орж, тус тус хурдаллаа.
- Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
- Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
- Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
- Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Их насны хурдан морьдын уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унасан бөгөөд хоёр нь зөөлөн эдийн гэмтэл авч, үлдсэн хүүхдүүдийн биед ил шарх сорви байхгүй байсан гэдгийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд хэлсэн юм. Мөн гурван морь эндсэн юм.
Энэ жилийн баяр наадмын соёолонгийн уралдаанд 280 соёолон насны морьд бүртгүүлснээс 240 соёолон уралдсан.
- Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан
- Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр
- Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор
- Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон айрагдаж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
ДААГАНЫ УРАЛДААН:
Хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн. Гэвч Ж.Бат-Эрдэнийн бор даагыг эрлийз хэмээн шүдэлгээн дээр хассан аж. Тиймээс аман хүзүүг нэг байраар урагшлуулан, Н.Баярхүүгийн хүрэн даагыг түрүүлсэнд тооцлоо.
- Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Т.Төрмөнхийн хүрэн даага
- Аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын халтар даага орж, наадамчин олноо баясгав.
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батбаярын хээр даага
- Айргийн дөрөвт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Норовсамбуугийн хурдан буян хурдаллаа.
Та бүхэн Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр, наадмын хурдан морины уралдааны талаар бүх мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.