Наадмын ТОЙМ 2018: Монголчууд шинэ АВАРГАТАЙ боллоо


2018-07-12 22:05 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo мэдээний агентлаг Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг SPS телевизтэй хамтран хүргэлээ.

Ингээд хүчит бөхийн барилдааны тоймыг хүргэж байна.

АВАРГА АРСЛАН ХОЁР ХҮЧ ҮЗЛЭЭ

Ийнхүү Улсын Баяр наадамд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес давж, 31 насандаа УЛСЫН АВАРГА боллоо. Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжавын Батсуурь нь 1987 онд төрсөн. 2007 онд аймгийн начин, 2011 онд аймгийн арслан, 2013 онд улсын харцага, 2014 онд улсын харцага цолыг хүртсэн. Хоёр жилийн өмнө тэрбээр төрийн наадамд 8 давж байсан юм. 

НАЧИН ЦОЛТОН ЗУРГАА ТӨРЛӨӨ

  1. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал
  2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат
  3. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир
  4. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал
  5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир
  6. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 0339-р анги, Хонгор нутаг дэвжээний бөх Дашдоржийн Цэрэнтогтох.

ХАРЦАГА ЦОЛТОН ГУРАВ ТӨРЛӨӨ

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар
  2. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн
  3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо.

1 | 5 фото
1
1
1
1
1

Та хүчит бөхийн барилдааны ҮР ДҮНГ ЭНД дарж хүлээн авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 4825 санал өгсөн байна.

Дээшээ