ФОТО: Морины тоног хэрэгслийн үзэсгэлэнгээс...

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-07-13 11:00 GMT+8

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж наадамчин олондоо зориулан Хүй долоон худагт байрлах “Унаган хурд” галын тойромд Ц.Батсайхан болон Б.Амарсанаа нарын морьтой холбоотой цуглуулгыг дэлгэсэн.

Цэндийн Батсайхан насаараа Хилийн цэргийн эмнэлэгт ажилласан бөгөөд гавьяаныхаа амралтад гараад цуглуулгаа эхэлжээ. Нийт арав гаруй жилийн турш цуглуулсан олон үндэстэн ястны эмээл, хазаар, ногт, баавар, дөрөө зэрэг 300 орчим бүтээлээ дэлгэжээ.

Харин Б.Амарсанаа хурдан морины судраар ном хийсэн бөгөөд тэндээ орсон эд өлгийн зүйлсээс дэлгэсэн гэдгээ хэлж байв. 

Гэрэл зургийг Э.Батзавъяа

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ