Дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн их баяр наадам болох ДАШТ 1 сар явагдсаны дараа өндөрлөх мөч хаяанд ирлээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний “Алтан” цомын төлөө Францын шигшээ баг болон Хорватын шигшээ багууд 80 мянган хүний суудалтай Лужники цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм. Алтан дагины төлөөх тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Бага зэрэг бэртлийн асуудалтай байгаа Блэйс Матуйди өнөөдрийн тоглолтод гараанд гарах боломжтой. Харин Хорватын шигшээ багт нэгэн таагүй мэдээ байгаа нь гол жигүүр Иван Перишич бага зэргийн бэртэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригийн бэлтгэлийг өнжсөн юм.
Хоорондын тоглолт
Хоёр баг түүхэндээ 5 удаа тааран тоглож Францын шигшээ баг 3 хожсон бол 2 тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.
Холбоотой статистик
Хоёр баг 20 жилийн өмнө буюу 1998 оны ДАШТ-ий хагас шигшээд учраа тааран тоглож Франц 2-1 харьцаатай хожиж байсан.
Мөн 2004 оны ЕАШТ-ий хэсгийн шатанд тааран тоглож 2-2 харьцаатай тэнцэж байв.
Хоёр баг хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард нөхөрсөг тоглолтын хүрээнд тоглон 0-0 харьцаатай хуурай тэнцэж байсан.
Францын шигшээ баг ДАШТ-д 3 ба түүнээс олон удаа шигшээ тоглолтод оролцсон 6 дах улсаар тодорч байна.
Энэ удаагийн ДАШТ-д Францаас 3 хамгаалагч гоол оруулаад байгаа. ( Умтити, Варан , Павар )
Хэрэв Францын шигшээ баг Дэлхийн аварга болох юм бол дасгалжуулагч Дидье Дешам тоглогч болон дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн 3 дах хөлбөмбөгч болно.
Оливье Жиру-гийн 13 цохилтын нэг нь ч хаалгаа оноогүй.
Килиан Мбаппэ ДАШТ-д 3-аас олон гоол оруулсан 3 дахь хөлбөмбөгч болоод байна.
Хорватын шигшээ баг ДАШТ-ий шигшээд шалгарсан 13 дахь улсаар тодроод байна.
ДАШТ-ий түүхэнд анх удаагаа шигшээ тоглолтод шалгарч аварга авсан 3 улс байдаг. (Испани , Франц , Англи )
Хорватын шигшээ багийн оруулаад буй 12 гоолыг 8 өөр тоглогч оруулсан.
Хорватын шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 10 тоглолтондоо гоол оруулаад байна.
Хорват энэ удаагийн ДАШТ-д хамгийн олон алдаа болон хамгийн олон шар хуудас хүртсэн баг.
Иван Перишич томоохон тэмцээнд тоглосон сүүлийн 10 тоглолтондоо 10 гоолд оролцоод байна.
Л.Анхбаяр