Дэлхий дээр нийт 195 улс бий. Эдгээрийн алиных нь ч төрийн далбаанд нил ягаан өнгийг ашиглаагүй. Учир нь түүхийн турш энэ нь хамгийн үнэтэй өнгөнд тооцогдож байв. Зөвхөн хаан гэр бүлийнхэн, сурвалжит язгууртнууд ийм өнгийн тансаг хувцас өмсдөг байжээ.
18 дугаар зууныг хүртэл энэ өнгийг гарган авах нь төвөгтэй, ажиллагаа ихтэй байв. Хамгийн анх Цагаан тэнгисийн эрэг орчмоор буюу Сири, Ливаны нутагт амьдарч байсан Финикчүүд энэ өнгийг ашигласан гэж үздэг. Энэ бүсэд д амьдардаг, Мурекс хэмээх эмгэн хумснаас хөх ягаан өнгийг гарган авах бөгөөд нэг грамм будагтай болохын тулд хэдэн мянган эмгэн хумс барих шаардлагатай.
500 грамм хөх ягаан өнгийн будаг 1.5 кг алттай үнэ дүйж байв.
Хөх ягаан өнгийн даавуу эдэлгээ сайтай, өнгөө алддаггүй, наранд улам тод гялалзан харагдах тул ихэс дээдсүүд энэ өнгөнд татагдах болжээ. Ром, Визанс, Английн хаадын гэр бүлийн бэлгэ тэмдэг хөх ягаан өнгө болсон байна.
1533-1603 оны хооронд Их Британийн хаан ширээнд суусан Хатан хаан I Элизабет хааны гэр бүлийн бус хүнд хөх ягаан өнгийн хувцас өмсөхийг хориглосон аж. Энэ үед 500 грамм хөх ягаан өнгийн будаг 1.5 кг алттай үнэ дүйж байв. Үүнийг өнөөдрийн үнээр тооцвол 56 мянган ам.доллартой тэнцэнэ.
Ийм өндөр үнэтэй тул дэлхийн ямар ч улс энэ өнгийг далбаандаа оруулаагүй аж. Хожим 1856 онд Английн химич Уильям Хэнри Пэркин хиймэл хөх ягаан өнгийг гарган авснаар энэ өнгийг олон нийтийн өргөн хэрэглээнд нэвтрүүлжээ.
Сонирхолтой нь Уильям Хэнри Пэркин хумхаагийн эм гарган авах зорилгоор судалгаа хийж байхдаа хиймэл хөх ягаан өнгийг боловсруулсан байна. Үүний дараа тэрээр үйлдвэр байгуулан, хөх ягаан өнгийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн аж.
Эх сурвалж: bbc.co.uk