Францын шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, 2018 оны ДАШТ-ий Алтан дагина цомын эзэн боллоо.
Эйфелийн цамхагийн хажууд дэлгэцээр 90,000 гаруй хүн ДАШТ-ийг үзэж байсан юм. Мянга мянган хөгжөөн дэмжигчид өнгө алагласан тугаа барин, төрийн дууллаа дуулж, салют буудуулж баяраа тэмдэглэлээ.
Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам “Гайхамшигтай байлаа. Бид агуу тоглолтыг үзүүлж чадаагүй ч сэтгэл санааны хүчтэй байдлаа харуулж чадлаа. Бид дөрвөн гоолыг оруулсан. Багийнхаа өмнөөс маш сэтгэл хангалуун байна. Энэхүү амжилтад хүрэхэд амар байгаагүй. Шургуу хөдөлмөрлөсөн багийнхандаа баярлалаа. Ирэх дөрвөн жилд тэд дэлхийн шилдгүүд байх болно” гэжээ.
Францын хөгжөөн дэмжигчид баяраа хэрхэн тэмдэглэж буй зураг болон видеог хүргэж байна.