Тайландад хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд болон дасгалжуулагчийг үерт агуйгаас аврах ажиллагааны үеэр Тайландын тэнгисийн цэргийн шумбагч амиа алдсан юм.
Долдугаар сарын 6-ны өдөр Саман Гунан хүчилтөрөгчийн савыг хөвгүүдийн хоргодох байр руу зөөж яваад буцах замдаа хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Бямба гарагт уг үйл явдлыг хөвгүүд болон дасгалжуулагчид мэдэгджээ. Энэхүү мэдээг сонссоны дараа хөвгүүд бүгд уйлж, Саманы зурган дээр зурвас бичиж, түүний зурганд бөхийн нэг минут орчим чимээгүй болж уй гашуугаа илэрхийлсэн талаар Эрүүл мэндийн яамны нарийн бичиг Жедсада Чокдамронгсук мэдээллээ.
Тэд түүнд баярласнаа илэрхийлж, сайн хөвгүүд болно гэдгээ амласан байна.
Аврах ажиллагаа гурван өдөр үргэлжилж, долдугаар сарын 10-ны өдөр дуусчээ. Хөвгүүд энэ пүрэв гарагт Чианг Рай мужийн эмнэлгээс гарахаар төлөвлөж байна. Гэсэн ч ихэнх нь антибиотик хэрэглэж, эмчилгээ хийлгэж байгаа аж.
Тэд сэтгэл санааны гутралд орсон эсэх нь ирэх саруудад тодорхой болох тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
ДАШТ-ий зохион байгуулагчид хөвгүүдийг долдугаар сарын 15-нд болсон алтын төлөөх тоглолтод урьсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас очиж чадаагүй байна.
Саман Гунаний эхнэр “Тэр хүмүүст тусалж, сайн дурын ажил хийдэг байсан. Тэр бол баатар” хэмээн BBC-д мэдээлжээ.
4000 гаруй сайн дурын ажилтан аврах ажиллагааны үеэр бохирдоод байсан агуйн ойр хавийг цэвэрлэсэн гэнэ. Гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтыг сайжруулж, агуйг түр хаагаад байна.
Эх сурвалж: BBC