Автомашин үйлдвэрлэгч Их Британийн Роллс-Ройс компани нисдэг таксинд зориулсан хөдөлгүүрийн систем зохион бүтээжээ.
Тус компани шууд босоо чиглэлтэйгээр хөөрч, буух чадвартай такси үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ба тухайн такси нь 4-5 хүний багтаамжтай байх гэнэ. Түүнээс гадна Роллс-Ройсийн нисдэг такси 402 км/ц хүртэл хурдлах чадалтай байх аж.
Нисдэг автомашин нь олон жилийн турш шинжлэх ухааны зөгнөлт уран зохиол, уран сайхны кинонд л гардаг байсан бол агаарын тээврийн болон технологийн тэргүүлэгч компаниуд үүнийг бодит болгохоор ажиллаж байна.
Европын Airbus корпораци, Америкийн Uber, Google-г үүсгэг байгуулагч Ларри Пэйжийн Kitty Hawk зэрэг компаниуд нисдэг автомашины төсөл эхлүүлснээ мэдэгдээд байгаа билээ. Роллс-Ройс компаниас мэдээлж байгаагаар нисдэг такси нь хийн турбины технологи ашиглан цахилгаан гаргаснаараа таксины 6 цахилгаан хөдөлгүүрийг тэжээх аж.
Эдгээр хөдөлгүүр нь чимээ бага гаргахаар зохион бүтээгджээ. Далавч нь 90 хэм эргэх чадвартай ба энэ нь таксийг газраас шууд огцом дээш хөөрч, доош буух боломжтой болгох гэнэ. Роллс-Ройсийн нисдэг такси 2020 оны эхээр эсвэл дундуур гарах аж.