Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар "Өнгөт өдөр" урлагаар анагаах өдөрлөг өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд боллоо.
Урлагийн сэтгэл заслыг ашиглан эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах зорилгоор зураг зурах өдөрлөгийг анх 2014 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.
“Монгол эм импекс”, “Капитал банк”-ны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн арт терапист нар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эмч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд гээд нийт 150 орчим хүнийг сургалтандаа хамруулна.
Өдөрлөгийн эхний өдөр 35 хүн хамрагдсан бөгөөд урлагаар дамжуулан сэтгэлийн амар амгаланг олон, бухимдлаа гадагшлуулахад өдөрлөгийн гол зорилго оршиж байгаа аж.
Өдөрлөг маргааш П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт, нөгөөдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд тус тус болох юм байна.