Орхон аймагт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “ББ парк” орон сууцны хороолол баригдаж байна. Барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Үүнийг залуу гэр бүл болон залуучуудад зориулж хямд өртөгтэй байхаар тооцжээ.
Орхон аймгийн нийт хүн амын 63.9 хувь нь 18-35 насны залуучууд юм. Иймд залуучуудад зориулсан орон сууцны хороолол нэн шаардлагатай байгаа тул орон нутгийн удирдлагууд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн” буюу наадмын талбай орчмын хоёр га газрыг уг хотхонд зориулж олгожээ. Уг газарт нийт таван давхар бүхий зургаан блок байрны 288 айлын орон сууц сүндэрлэнэ. Үүнд 24 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа ажээ.
Эл орон сууцны хотхоныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж, өөрийн нэрний товчлол буюу "ББ парк" хэмээн нэрлэжээ. Дашрамд дурдахад, Орхон аймаг БНСУ-ын Шихэн хоттой хамтын ажиллагааныхаа хүрээнд эл ажлыг эхлүүлж байна.