Даваа гарагт Хятадын үндэсний статистикийн газраас гаргасан тоо баримтаас үзэхэд 2018 оны эхний улиралд (1-3 сар) Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 6,8 хувь буюу 6,27 триллион ам.доллар-оор өсжээ.
Харин зургаадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд 6,7 хувиар өссөн нь өмнөх улирлаас 0,1 хувиар бага үзүүлэлттэй байна.
Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Мао Шенгёнг “Хятадын эдийн засаг аж үйлдвэрийн сэргээн босголт, гарааны бизнесийг дэмжих, ногоон эрчим хүчийг ашиглах зэрэг үзүүлэлттэйгээр тогтвортой өсөж байна” гэж мэдээлжээ.
Жижиглэнгийн худалдаа хотод 9,2 хувь, хөдөө орон нутагт 10,5 хувь буюу нийт 9,4 хувиар өсжээ. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 6,7 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Энэ жилийн дөрөвдүгээр сараас эхлэн Үндэсний статистикийн газар ажилчдын бодлогыг зохицуулж мэдээллээр хангах, засгийн газрыг бодлогоо хэрэгжүүлэхэд туслах зорилгоор сар бүр хотын ажилгүйдлийн түвшинг тогмол гаргадаг болжээ. Хятадын хотууд дахь ажилгүйдлийн түвшин 4,8 хувьтай байна.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад зургаан хувиар өсөж 4,44 триллион ам.доллар болоод байна.
Эх сурвалж: APD