Тайвань дахь Монгол оюутан залуусыг дэмжих холбооны тэргүүн Б.Хүрэл-Эрдэнэтэй тус улсад суралцах боломж болон амьдралын хэв маяг, монгол оюутнуудын талаар ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Хүрэл-Эрдэнэ гэдэг. Би 2008 онд ХААИС, 2012 онд ЭЗБДС-ийг тус тус төгссөн. Таваар судлаач, бизнес менежмент, эдийн засагч мэргэжилтэй. Одоо Тайвань улсад докторантурт суралцаж мөн Тайвань дахь Монгол оюутан залуусыг дэмжих холбооны тэргүүнээр ажиллаж байна.
-Яагаад Тайваньд докторантурт суралцах болсон тухайгаа сонирхуулаач?
-Би Монголд ЭЗҮДС-д таван жил багшилж байгаад наашаа ирсэн юм. Докторантурт суралцах бол миний заавал хийх ёстой ажлуудын нэг байсан. Түүнээс гадна гадаадад сурч өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж үргэлж боддог байлаа. Төлөвлөчихсөн байсан ажил л даа. Гэхдээ хэзээ гэдгийг тодорхойлж чадахгүй яваад байсан юм.
Бид янз бүрийн ажлын шаардлагаар гадагшаа явна, гаднын олон хүнтэй харилцана, дээр нь гадны эрдэм шинжилгээний өгүүлэл дээр ажиллах гэхээр яах аргагүй хэлний бэрхшээл гарч эхэлсэн юм. Энэ утгаараа хэл сурахад хамгийн боломжит орнуудыг судалж байлаа. Тэгтэл надад Тайваньд суралцах санал ирсэн юм. Дэлхийн топ хоёр хэлийг зэрэг суралцана гэдэг маш том боломж байсан.
Нэг ёсондоо хичээлээ англи хэл дээр үзээд нийгмийн харилцаанд орохдоо хятад хэлийг түлхүү суралцана гэсэн үг юм.
-Тайвань улсад суралцахын давуу талыг юу гэж харж байв. Энэ оронд боловсрол эзэмших нь таны зорилготой хэрхэн нийцсэн бэ?
-Маш том давуу талыг олж харсан. Монголд олон ажил зэрэг хийж өөрийгөө дайчилж байсан боловч энд байсан шигээ хөгжихгүй байсан болов уу. Тайванийн боловсролын системийн нэг гол чухал зүйл бол англи хэл дээр мэргэжлийн ангиудад суралцах боломжийг гадаад оюутнуудад нээж өгсөнд байгаа юм. Нэг ёсондоо хичээлээ англи хэл дээр үзээд нийгмийн харилцаанд орохдоо хятад хэлийг түлхүү суралцана гэсэн үг юм. Би менежментийн багш хүн. Менежмент бол зорилгын шинжлэх ухаан. Тиймээс хятад, англи хэлийг ч суралцана, мэргэжлээ ч дээшлүүлэх юм байна гэж төлөвлөсөн.
-Харин Тайвань орны тухайд сонирхуулаач?
-Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг бол тайваньчууд гэж боддог. Тогтуун дулаан цаг уур, хүнлэг найрсаг харилцаа, эелдэг үйлчилгээ гэх мэт сайхан зүйл олон бий. Тайвань хүмүүс яг л нэр шигээ тайван дөлгөөхөн юманд яарч цухалддаггүй зарчимч хүмүүс.
Зам тээвэр дэд бүтэц харилцаа холбоо гээд бүх зүйлсээ аль хэдийн шийдсэн. Хүлээгдэл, бухимдал, хууран мэхлэлт байхгүй. Аюулгүй байдал сайтай. Нутгийн иргэд энгийн бас найдвартай үнэнч.
Давс чихэр багатай эрүүл хоол, жимс ногоо түлхүү хэрэглэж хаа явсан газар спортын талбайг тохижуулсан байдаг. Хот хөдөөгийн ялгааг бараг арилгасан. Дэлгүүрээс хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа бариад гарч байгаа хүнтэй бараг тааралдахгүй. Ногоон эсхүл хар цай ихэвчлэн худалдаж авч ууна. Архидалт бараг байхгүй улс гэж болно.
-Тайваньд суралцах гэж байгаа залуучуудад хандаж зөвлөмж хэлээч. Мөн холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Миний хариуцан ажиллаж буй Тайвань дахь Монгол оюутан залуучуудын дэмжих холбоонд маш их хүсэлт ирсэн. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан Тайваньд суралцах гэж байгаа залуучуудад боломж дэмжлэгийг харамгүй өгөхөд бэлэн байна .Энд байдаг Монгол оюутнуудын хүсэлт дэмжлэгээр байгуулагдаад 13 жил болж байгаа холбооны ажлыг хүлээж аваад байна. Тайвань Монгол хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд авчирна гэж зорьж ажиллаж байна.
Тайванийн боловсролыг Монголын мянга мянган залуус эзэмшиж эх орондоо шилдэг боловсон хүчин болж очих хүртэл бүхий л стратеги төлөвлөлтийг боловсруулж байна. Хувь хүний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талаар, Тайваньд төгсөгчдийг ажлын байраар хангах хөдөлмөрийн зах зээлийн тэгш зарчмыг ханган ажиллах Тайвань Монгол хоёр улсын хоорондын эдийн засгийн коридорыг бий болгох.
Ихэнх нэр хүндтэй болон улсын сургуулиудаа хөдөө орон нутгуудад байршуулсан учраас оюутнууд дөрвөн жилийн хугацаанд орон нутагт кэмпт амьдарна. Тэнд оюутанд сурч боловсроход зориулсан бүх үйлчилгээ бий.
Монгол залуучуудыг Тайваньд ажлын байраар хангах нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол оюутан залуучуудыг сургуульд элсэхээс төгсөх хүртэл бүхий л хугацаанд мэдээллээр хангаж, тэднийг шилдэг мэргэжилтэн болоход туслах, хөгжүүлэх дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг олон ажлыг бид төлөвлөн ажиллаж байна. Энэ нь хоёр улсын хоорондын боловсрол, эдийн засаг, аялал жуучлал, соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн нэг илрэл юм.
-Тайванийн сургуулийн онцлог болон Тайвань дахь Монгол оюутнуудын талаар ярихгүй юу?
-Тайвань улс сургуулиудаа кэмп болгож сургалтын бүх хэрэглэгдэхүүнийг цогцоор нь шийдэж, төв нийслэлээсээ хол, өнцөг булан бүртээ хуваарилсан байдаг. Ингэснээр хэт төвлөрөл болон хүн амын нягтаршлыг зөв шийдсэн байгаа юм.
Ихэнх нэр хүндтэй болон улсын сургуулиудаа хөдөө орон нутгуудад байршуулсан учраас оюутнууд дөрвөн жилийн хугацаанд орон нутагт кэмпт амьдарна. Тэнд оюутанд сурч боловсроход зориулсан бүх үйлчилгээ бий. Багш нар эелдэг найрсаг хандлагатай, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөгөө эхний хичээлүүдэд оюутнуудад танилцуулдаг бас ерөнхийдөө цахимжсан систем рүү шилжсэн. Мэдээж удирдлагын хичээл зааж буй гэдэг утгаараа илтгэл их тавьдаг. Ярианы илтгэх ур чадвар дээр нь их ажилладаг.
Шалгалт авахаас бусад үед цаасан системээс татгалзсан гэж болно. Хичээлийн агуулгын хувьд Монгол Улс маань нэг их хоцроогүй нэг түвшинд байгаа санагдсан.
Цахим орчныг хичээлтэй холбож заана. Түүнчлэн англи хэл дээр хичээлээ үзнэ гэдэг хамгийн давуу чанар болсон. Тухайн оюутан төгсөх үедээ заавал өөр нэгэн сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцож судалгааны ажлаа зөвшөөрүүлсэн байх ёстой байдаг. Харин манай монгол оюутнуудын хувьд арай илүү дайчин, юмыг мэдэх таних гэсэн хүсэл эрмэлзэлтэй, асуудал бэрхшээлийг даван туулах чадвар өндөртэй санагддаг.
-Тайвань улсад хэчнээн монгол оюутан сурч амьдарч байна вэ?
-Албан бус тоогоор 1000 гаруй гэсэн тоо бий. Үүнийг дагаад аав ээж, ах дүү, найз нөхөд гэр бүл гээд ирж очиж буй хүн маш их бий. Манай залуус зорилготой, эрч хүчтэй, мэдээлэл сайтай, эрмэлзэлтэй болсон байна. Зарим залуус суралцах болон бие даах чадваргүй эсвэл гэр бүлийнхээ бололцооноос болоод шантарч буцаж байгаа нь их ажиглагддаг.
Эсвэл хичээлдээ огт яваагүй, хичээлдээ явсан ч бие даалтуудаа хийгээгүй төлбөр тооцоогоо барагдуулаагүй гэх мэт шалтгаанаас болж тэтгэлгээ алдаж Тайваниас явдаг.
Хамгийн бага зардлаар боловсролыг эзэмших газар бол Тайвань. Сургалтын төлбөрийн 100 хувь тэтгэлэг авсан оюутнууд хичээлдээ шамдан семестр бүр тэтгэлгээ хамгаалж авч үлдэх ёстой. Харин байр хоолны зардлаа өөрөөсөө гаргана гэдэг эдийн засгийн хувьд ашигтай болзол юм. Үүнийгээ ажил хийгээд олох боломжтой эсвэл эцэг эх асран хамгаалагч бусад эх үүсвэрээсээ гаргах боломжтой юм.
Гэтэл энд бүх зүйлийг өөрөө хийх хэрэгцээ гарч, нэг ёсондоо өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болсон.
-Монгол оюутнууд хэрхэн амьдарч байна вэ?
-Гайхалтай мундаг гэж би хэлнэ. Манай шавь хүртэл хүрээд ирчихсэн багштайгаа эн зэрэгцээд явж байна. Анх надад энд мэдээж сайхан санагдаагүй. Учир нь Монголд байхдаа би хүмүүст зөвхөн ажил даалгадаг байлаа. Гэтэл энд бүх зүйлийг өөрөө хийх хэрэгцээ гарч, нэг ёсондоо өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болсон. Маргааш хоолны мөнгөгүй, нөгөөдөр байрны мөнгө тушаах ёстой гэдэг амьдралыг энд ирээд мэдэрсэн. Асуудал мэдээж их шүү дээ. Амьдралын өртөг, өөр соёл иргэншил, хоол унд гээд их тэвчээр шаардсан юм зөндөө бий.
-Гадаадад сурч амьдрахын давуу тал юу вэ. Эргээд Монголдоо ирээд ажиллах уу?
-Гадаадад амьдарч байгаа хүмүүс бие даасан хөдөлмөрч ирээдүйнхээ төлөө тэмцэж чаддаг хэлний болон үзэж харж туулсан мэдлэгээрээ Монголд байгаа хүмүүсээс давуу чанартай болж байгаа юм.
Миний хувьд Монголдоо хийсэн бүтээсэн зүйл их бий. Монголд миний ажил төрөл бүх юм л бүтэмжтэй сайхан байсан. Боловсрол, соёл, улс төр, олон нийтийн байгууллага, цахим сэтгүүл зүй, менежмент, бизнес зэрэг олон салбарт нэгэн зэрэг ажилласан.
Цахим сүлжээгээр олон байгууллагын маркетинг менежментийн ажлыг хийж чамгүй мөнгө олчихдог байсан. Дээр нь нэлээн хүртээмжтэй бизнес эрхэлж, тэр мөнгөөрөө бусад ажлаа санхүүжүүлээд явдаг байв. Олон шавь бэлтгэж, залуучуудад боломж олгож ирсэн. Миний хүчээр амжилтад хүрсэн хүн олон бий.
Дандаа оюутан залуучуудын байгууллагад харьяалагдаж явсан учраас залуучуудад үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор уран бүтээлүүд гаргасан. Маш олон хүний оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх ажлыг хийсэн байдаг. Энэ бол би Монголдоо зүгээр нэг амьдраад орон зай бөглөөд яваагүй гэсэн үг. Хийж байсан ажлынхаа хүчээр Монголд салбар болгоны манлайлагч нартай ажил хэргийн холбоотой болчихсон, нэг үгээр хэлбэл овоо байр суурь тогтворжоод байсан үе.
-Та менежментийн багш, олон нийт, улс төрийн байгууллагаар ажиллаж байсан хүний хувьд эх орноо хэрхэн хөгжүүлэх бодолтой явдаг вэ?
-Мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг манай төрийн удирдлагууд ашиглахгүй байгаад л учир бий. Хамгийн наад зах нь бид олуулаа болох ёстой. Дээр нь хүнээ хөгжүүлэх ёстой. Хүн хөгжихийн хэрээр сэтгэж, сэтгэхийн хэрээр бүтээдэг юм шүү дээ.
Хүнээ хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулж хуульчлах хэрэгтэй.
Мундаг сайн залуучууд гадагшаа гараад байна л гэдэг энэ нэг бодлын буруу юм шиг боловч нөгөө талаар маш зөв менежмент. Харин боловсролын яамнаас ямар мэргэжилтэн бэлтгэх вэ гэдэг дээр хяналт төлөвлөгөөг сайн гаргадаг байх хэрэгтэй.
Багшилж байхдаа байнга л оюутнуудаа хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийдэг байв. Дан ганц оюутнууд биш, багш нарыг хөгжүүлэх зүйтэй гэж үзсэн учраас залуу багш холбооны зарим салбаруудыг байгуулалцаж сургалт хөгжлийн ажил явуулж, зарим нэгийг нь ивээн тэтгээд санхүүжүүлээд явсан. Тэдгээр багш нар эргээд зөндөө олон хүүхдүүдийг хөгжүүлнэ шүү дээ.
-Тайваньд очсоноос хойш таны амьдралын хэмнэл өөрчлөгдсөн үү?
-Монголд бүх зүйл хуваарийн дагуу шахуу байдаг байсан. Амардаг өдөр гэж байгаагүй. Шөнө 23 цагт ажил дуусаад дараагийн ажил руугаа яардаг байлаа. Ингэж их ажиллаад ямар үр дүн гарах юм бэ гэж өөрөөсөө асуудаг байв. Тийм л завгүй байсан. Хүмүүс итгэхгүй л байх л даа хоногийн 24 цагийн 20-ийг нь ашиглаад яг энэ янзаараа 10 жил ажилласан.
Харин Тайвань өртөг өндөртэй орон. Байнгын санхүүгийн эргэлт хэрэгтэй учраас чөлөөтэй өдрүүдээрээ ажил хийж эхэллээ. Тайваньд суралцахын хажуугаар хагас цагийн ажлууд хийж болдгоороо хамгийн том давуу талтай юм.
-Ажил хийнгээ сураад амьжиргаагаа авч явахаас гадна хуримтлал үүсэх үү?
-Монголд би удирдах манлайлал үзүүлэх зэрэг ажлуудыг хийж байсан. Тэр утгаараа өөртөө итгэлтэй эрч хүчтэйгээр Тайваньд ирсэн. Зам зүсдэг машинаар асфальт зүсч, өрөмдөгч бульдозероор хана нураана гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан. Зорилгодоо хүрч, дээр нь аж төрөхийн тулд энэ ажлуудыг хийх ёстой болсон юм. Ажил хийгээд өөрийгөө аваад явах боломжтой, харин зардлаа хянаж чадвал мэдээж хуримтлалтай бололгүй яах вэ.
-Тайваньд үзэх харах юм их байгаа болов уу. Чөлөөт цагаараа аялж зугаалж цагийг зугаатай өнгөрөөдөг үү?
-Маш их. Дэлхийн улс орнуудын жишиг стандартын дагуу амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар их бий.
Тайванийн бараг бүх хотуудаар нь аялж үзсэн.Манай найз нар фитнесс болон усан спортоор хичээллэдэг. Би харин дугуйн спортоор хичээллэж байна.
Зуны амралтаараа Солонгос улсад очиж дуу бичүүлсэн юм. Тэгээд Солонгост очоод тэр оронд ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа амьдрал дунд нь буцалж байгаад л ирсэн. Ирээд Солонгост бичүүлсэн дуугаа энд микс мастеринг хийлгээд Малайз Индонезчүүдтэй хамтарч клип хийсэн юм. Сургуулиас маань их дэмжлэг үзүүлсэн. Энэ шинэ клипийг маань үзээд маш олон Монгол хүүхдүүд Тайванийг сонирхох болсон. Энэ бол залуучуудад зөв үлгэр дуурайл үзүүлэх болон чөлөөт цагаа бүтээлч өнгөрүүлэх хамгийн том илрэл билээ.
-Хэл сурах, тэр дундаа хятад хэл сурна гэдэг амаргүй биз?
-Шууд суралцана гэхээр арай боломжгүй санагдсан учраас нэг жилийн хэлний курст суух эсвэл 1,5 жилийн хугацаанд мастерийн болзол хангаж докторын урилгаа авах гэсэн хоёр сонголт ирсэн.
Би мастерийн зэрэгтэй ч дахин мастер хамгаалах шаардлага гарлаа. Зогсоо зайгүй хичээж, олон ч оюутан надад тусалсан юм.Тэдэндээ үнэхээр их талархаж явдаг.
Би багшилж байсан учраас дипломын сэдвээ сонгох ач холбогдол, үр дүнг нь гаргах, ямар үед яаж удирдагч болон бусад багштайгаа харилцах талаар туршлагатай байлаа. Харин хэл үнэндээ сайнгүй байсан.
Сургуулиа амжилттай төгсөж, мастерийн болзол хангаж үргэлжлүүлэн сурах болсондоо баяртай байдаг.
Миний хувьд хэл сурна гэдэг хувь хүнээс их шалтгаалдаг зүйл. Сонсгол, эрмэлзэл, анхаарал маш их шаарддаг. Зарим оюутнууд хоёр жилийн дотор TOEFL-ийн шалгалтад 120 оноо авах хэмжээний болж байна.
Бас БНХАУ-руу маш олон удаа ажлаар аялал сургалтаар явж байсан учраас өөрийгөө хятад хэлтэй гэж бодож байлаа. Гэтэл энд ирээд үнэхээр андуурч явснаа мэдсэн юм. Миний хэлний мэдлэг сайжирсан нь цагаа зөв зарцуулж байсны үр дүн гэж боддог.
-Эцэст нь оюутнууддаа хандаж үг хэлээч?
-Залуучууд аа, та бүгдийг гайхалтай сайхан ирээдүй хүлээж байна. Зорилгодоо хүрэхийн тулд шантаршгүй тэмцэж хийх ёстой цаг хугацаандаа амжиж бүх зүйлийг гүйцэтгээрэй.
Эх орны залуучууд өнгөтэй боловсролтой болно гэдэг ирээдүйн сайхан аз жаргалтай амьдралын баталгаа юм. Гадаадад суралцаад эх орондоо буцан ирсэн залуучууд улс орноо хөгжүүлсэн байдаг.
Өндөр боловсрол эрдэм мэдлэг бид бүгдийн хамгийн том баялаг юм. Хэрвээ эцэг эхчүүд, шинэхэн элсэгч нар Тайваньд суралцах бодолтой байгаа бол энэ нь маш зөв сонголт гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.