ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар Финляндын нийслэл Хельсинки хотод хоёр цаг хаалганы цаана уулзаж, нэг цаг хэвлэлийн хурал хийснээр дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.
Путин уулзалтыг илэн далангүй, хэрэгтэй уулзалт гэж тодорхойлсон бол Трамп үр ашигтай харилцан яриаг өрнүүллээ гэсэн юм. Трамп хоёр улсын харилцаа маш муу түвшинд байсан ч одоо өөрчлөгдсөн талаар зарлажээ.
2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэснээс хойш барууны орнуудтай харилцаа нь муудсан билээ. Харин Трампын хувьд олон улсын хуулийн дагуу санал асуулга явуулсан. Одоо энэ асуудал шийдэгдсэн гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн хоёр удирдагч Сирийн хямралыг шийдэх талаар хамтран ажиллана гэжээ.
Хэвлэлийн хурлын үеэр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон талаар яриа өрнөсөн юм.
АНУ-ын тагнуулын алба Орос 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн Хилари Клинтоны эсрэг кампанит ажил явуулж, цахим халдлага үйлдэн, худал мэдээ тараасан гэж үздэг байна.
Харин Путин Орос хэзээ ч АНУ-ын дотоод хэрэгт оролцож байгаагүй. Уг сонгуульд хөндлөнгөөс оролцох шалтгаан байхгүй. Трамп Орос-АНУ ын харилцааг хэвийн болгох хүсэлтэй тул түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаасай л гэж хүссэн гэжээ.
Трамп ч Оросыг сонгуулийн санал асуулгад хөндлөнгөөс оролцох шалтгаан байхгүй талаар хүлээн зөвшөөрч өөрийн тагнуулын албатай зөрчилдсөн юм. Тэр илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд өнгөрсөнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Дэлхийн хоёр том цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрний хувьд хамтдаа урагшлах хэрэгтэй гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 12 тагнуулын албаны мэргэжилтнүүдийг ардчилсан намын сонгуулийн кампанит ажилд халдлага үйлдсэн хэргээр буруутгасан. Путин АНУ сэжигтнүүдийг байцаахыг зөвшөөрч өөрөө ч мөн адил мөрдөн байцаалтад оролцож, арга хэмжээ авахаа хэлсэн юм.
Бүгд Найрамдах намын сенатор Жон МакКэйн АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ичгүүртэй уулзалт байлаа, ямар ч ерөнхийлөгч өөрийгөө ийм гутамшигт байдалд оуруулж байгаагүй гэсэн юм. Харин Ардчилсан намын удирдагч Чак Шумер “Трампын үйлдэл эсрэг талын дайснаа хүчирхэгжүүлж, өөрийн холбоотнууд болон хамгаалалтыг сулруулж байна” гэжээ.
Түүнчлэн Трамп ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан Путинд баяр хүргэлээ. Харин Путин ДАШТ-ий бөмбөгийг Трампд гардуулсан юм.
Уулзалтаар мэдэгдэхүйц, тодорхой үр дүн гараагүй хэдий ч хоёр удирдагч цаашдын хамтын ажиллагааны эхний алхам гэж үзлээ. Харин АНУ-ын улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд ирээдүйд дахин уулзалт хийхэд хүндрэлтэй харагдаж байна.
Эх сурвалж: Fox news, BBC